Хятад улсад хиймэл оюун ухаан эрчимтэй хөгжиж байна

2023 оны 7-р сарын 7 өдөр

2023 оны дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал энэ сарын 6-8-ны өдрүүдэд Шанхайд болж байна. Сурвалжлагч энэ сарын 6-ны өдөр хурлын нээлтийн ёслолоос мэдээлснээр, Хятад улсын хиймэл оюун ухааны салбар эрчимтэй хөгжиж, эдийн засгийн цар хүрээ 500 тэрбум юаньд хүрч, аж ахуйн нэгжийн тоо 4300-аас давж, шинэ санаачилгын үр бүтээмж үргэлжлэн гарч ирсээр байна.
Дээр дурдсан аж үйлдвэрийн тоо баримтаас гадна, энэ сарын 6-ны өдөр 2023 оны дэлхийн хиймэл оюун ухааны бага хурлын нээлтийн ёслол дээр Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны дэд сайд Шюй Шяолан хэлэхдээ, "Хятад улсын хиймэл оюун ухааны дэд бүтэц хурдацтай хөгжиж, тооцоолох хүчин чадлаараа дэлхийд хоёрдугаарт жагссан ба бусад томоохон төслүүд ч амжилттай явагдаж, 2.8 сая гаруй 5G суурь станцтай болсон" гэжээ.
Энэ жил Шанхай хотноо зургаа дахь жилдээ зохиогдож буй Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал нь "Ухаалаг холболдсон ертөнц, ирээдүйг бүтээхүй" хэмээх уриатай ба энэ удаагийн хуралд дотоод гадаадын эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид, олон улсын байгууллагын төлөөлөл зэрэг 1400 гаруй зочин оролцжээ.

Эх сурвалж:https://mongol.cri.cn/, Хөлөнбуйр өдрийн сонин Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 694
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313