Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн Ши Жиньпин өнөөдөр Ардын чөлөөлөх армийн Зүүн бүсийн байлдааны тойргийн ажил байдалтай танилцсан бөгөөд Намын төв хороо, Цэргийн төв зөвлөлийн нэрийн өмнөөс, Зүүн бүсийн байлдааны тойргийн нийт офицер дайчдад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр хэлэхдээ, ХКН-ын 20 дугаар их хурлын үзэл санааг тууштай хэрэгжүүлж, шинэ эриний армиа хүчирхэгжүүлэх намын үзэл баримтлал, шинэ эриний цэрэг армийн стратегийн бодлогыг хэрэгжүүлж, цэрэг армийн байгуулалтын 100 жилийн тэмцлийн зорилтыг тодорхойлон, байлдааны бүсийн бүтээн байгуулалт, дайны бэлтгэл ажлын шинэ төлөв байдлыг бий болгохын төлөө хичээн зүтгэх хэрэгтэй гэжээ.
6-нд Ши Жиньпин Зүүн бүсийн байлдааны тойрогт хүрэлцэн очиж, тус бүсийн офицер дайчдын төлөөллийг халуун дотноор хүлээн авч, хамтын зураг авахуулжээ.
Ши Жиньпин, Ардын чөлөөлөх армийн зүүн бүсийн байлдааны тойрог байгуулагдсанаас хойш, эх орныхоо нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, далай тэнгисийн эрх ашиг, эх орны эв нэгдлийг хамгаалахад чухал хувь нэмэр оруулсныг бүрэн нотолсон байна.
Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, эдүгээ дэлхий дахин үймээн ихтэй, өөрчлөлтийн шинэ үе рүү орж байна, Хятад улсын аюулгүйн нөхцөл байдал ч улам тогтворгүй, тодорхойгүй болж байна. Эрхэм зорилго, үүрэг хариуцлагаа ухамсарлаж, байлдааны бүсийн үүргийг гүйцэтгэхийн тулд бүх хүчээ дайчлан ажиллах шаардлагатай байна. Дайны болон байлдааны төлөвлөлтийг гүнзгийрүүлж, байлдааны бүсийн нэгдсэн хүчирхэг командлахын тогтолцоог бүрдүүлж, цэрэг армийн бэлтгэл ажлаа сайтар хийж, ялалт байгуулах чадавхаа дээшлүүлэх хэрэгтэй.
Эх сурвалж: https://mongol.cri.cn/, Хөлөнбуйр өдрийн сонин Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа