7-р сарын 3-ны өдөр 2023 оны Өвөрмонголын өөртөө засах орны Улаанхад хотын Ар хорчин хошууны “Нүүдэл малжиллын бахархал” соёлын найр Баян-Өндөр сумны зусланд нижгэр болж өнгөрлөө. Дөрвөн их талбайд таван төрлийн үзэсгэлэн, хуримын ёслолыг харуулж, Ар хорчины тал нутгийн нүүдэл малжиллын систем, соёл, зан дадгаал, үйлдвэрлэл, амьдрал , биет бус соёлын өв зэргийг дэлгэв. Үүнд цагаан идээ, хатгамал, уламжлалт гар урлал, орон нутгийн бүтээгдэхүүнийг жуулчдад сонирхуулж охь сайхан амь ахуй, зан үйл, соёлын содон бүхнийг харууллаа.
Эх сурвалж: Өвөрмонголын өдрийн сонин,
Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй