Хятад Монголын залуу бизнесменүүдийн хамтын ажиллагаа амжилттай байна

2023 оны 7-р сарын 4 өдөр

Хятад-Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны форум зургадугаар сарын 29-нд Бээжин хотноо болж өнгөрлөө. Хятад улсын хаалт үйлдвэрлэгч "Хэ Ү" XXK, Монгол улсын "Sokol" ХХК-тай гэрээ байгуулж судалгаа, боловсруулалт, үйлдвэрлэл, борлуулалт, техникийн үйлчилгээг нэгтгэсэн хаалт үйлдвэрлэх хамтарсан компанийг Монголд үүсгэн байгуулахаар болжээ. Гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар оролцжээ. 
Сүүлийн жилүүдэд Хятадын залуучуудын олон улсын солилцооны төв, Монгол улсын залуучуудын холбооны хамтын хүчин зүтгэл дор, Хятад Монголын залуучуудын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны платформын байгуулалт мэдэгдэхүйц ахиц дэвшилд хүрч, хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагааны хөгжил түргэссэн юм. Сүүлийн өдрүүдэд Хятадын олон компаниуд хөдөө аж ахуй, шинэ материал, цөлжилтөөс сэргийлэх, уул уурхай, эрчим хүч зэрэг салбарт Монголын компаниудтай хамтран ажиллах талаар нийтлэг ойлголтод хүрч, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. 
Хятадын залуучуудын олон улсын солилцооны төвийн орлогч дарга Чэнь Пэн уг арга хэмжээнд оролцов.
Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг,  Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 220
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313