МӨСӨН ЗАМЫН УНАДАГ ДУГУЙН АЯЛАЛД ДОРНОДООС ДӨРВӨН ДУГУЙЧИН ОРОЛЦОЖ БАЙНА

2018 оны 3-р сарын 1 өдөр
 \"\"\"Хөвсгөл сорилт 2018\" мөсөн замын унадаг дугуйн аялалд Дорнод аймгаас Т.Түмэнцогт ахлагчтай дөрвөн дугуйчин оролцож байна. Ийн онцолсны учир нь тамирчдын тэсвэр тэвчээр, чадал чансааг сорьдог энэхүү аялалд Дорнодын тамирчид хурд, хүчээ сорьж байгаа ганц аймаг гэж хэлж болно.Мөн дугуйн аяллын энэхүү тэмцээнд БНСУ-аас Ким Духан ахлагчтай долоон дугуйчин, Улаанбаатар хотоос Т.Золзаяа ахлагчтай таван дугуйчин, Б.Батболд ахлагчтай долоон дугуйчин буюу дөрвөн багийн 22 дугуйчин мөсөн дээр тав хоног дугуйгаар аялаж эхлэв.
Тамирчид энэ сарын 27-ноос ирэх сарын гуравны өдрийг хүртэл нийтдээ 271 км замыг Хөвсгөл далайн мөсөн дээгүүр дугуйгаар аялж туулах юм.
Сонирхуулахад, 15 дахь жилдээ зохиогдож буй энэхүү аялал нь дэлхийн дулаарлын эсрэг үйлсэд хувь нэмэр оруулахад чиглэгдэхээс гадна иргэдэд амьдралыг тэтгэгч усаа гамнах, мөн автомашин болоод нүүрсний хэрэглээгээ багасгах талаар сурталчлан таниулахад зорилготой аж.

  • Отгонтуяа
  • 569
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313