6-р сарын 28-нд 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны 3-р хурлаар 8-р сарын 15-ны өдрийг Хятадын үндэсний экологийн өдөр болгон тэмдэглэх шийдвэр гаргасан байна.
Нөхөр Ши Жиньпин Жэжянд ажиллах хугацаандаа буюу 2005 оны 8-р сарын 15-нд Хужөү хотын Аньжи сяньд ажиллаж, анх удаа "Цэнгэг ус-алтан эрдэнэ, цэцэгт уулс-мөнгөн эрдэнэ" гэсэн шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг дэвшүүлэв. Энэхүү дүгнэлт бол Ши Жиньпиний экологийн соёл иргэншлийн үзэл санааны гол баримтлал юм. Ийнхүү жил бүрийн наймдугаар сарын 15-ны өдрийг экологийн үндэсний өдөр болгон тэмдэглэх болсон нь тэмдэглэлт өдрүүд, үйл ажиллагааны өдрүүдийн цаг хугацааг тогтоох үндсэн зарчимд илүү нийцэж, анхдагч, өвөрмөц мөртөө бэлгэ тэмдгийн чанартай байдлыг илүү тусгаж чадсан юм.
Эхсурвалж: https://mongol.cri.cn
Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй