Хятадын Луут завины баярын бүх нийтийн амралтын 5 хоногт 70 сая 379 мянган зорчигчийг төмөр замаар тээвэрлэв. Энэ нь 2019 оны мөн үеэс 7 сая 141 мянга буюу 11.3 хувиар нэмэгдсэн тоо юм. Луут завины баярын өдөр 22-нд давхардсан тоогоор 16 сая 87 мянган зорчигч тээвэрлэсэн нь нэг өдрийн дээд амжилт боллоо гэж Хятадын үндэсний төмөр замын групп мэдээлжээ.
Эх сурвалж:https://mongol.cri.cn/, Хөлөнбуйр өдрийн сонин Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа