Хятад Европ “харилцаагаа таслахгүй байх” нийтлэг ойлголтод хүрэв

2023 оны 6-р сарын 26 өдөр

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Герман, Францад хийсэн айлчлалаа өндөрлүүлээд 24-нд Бээжинд буцан ирэв. Өнгөрөгч нэг долоо хоногт тэрбээр Герман, Франц хоёр орны улс төр, худалдааны салбарын олон зүтгэлтэнтэй уулзаж, Хятад улсын хөгжил дэлхий нийтэд эрсдэлийг биш харин боломж завшаан авчирж буйг онцолсон юм. Герман, Францын удирдагчид “харилцааг таслах”-ыг эсэргүүцэх бөгөөд ямарваа хэлбэрийн бүлэг бүрдүүлэн сөргөлдөхийг эсэргүүцэхээ тодорхой илэрхийлсэн. Ээдрээ ихтэй олон улсын нөхцөл байдалд Хятад, Европ “харилцаагаа таслахгүй байх”, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх нийтлэг тохиролцоонд хүрсэн нь дэлхий дахинд илүү олон тодорхой байдлыг авчирлаа.

Ноднингийн сүүлчид Хятад, Европ өндөр зиндааны харилцааны шинэ оргил үеийг угтсан билээ. Германы канцлер Олаф Шольц, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон зэрэг Европын олон орны удирдагчид урьд хожид Хятадад айлчилж, Хятадын дээд удирдагчтай хоёр талт харилцаа хийгээд Хятад Европ хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх багц чухал нийтлэг ойлголтод хүрсэн. Хятадын ерөнхий сайдын Европт хийсэн энэ удаагийн айлчлал нь эдгээр нийтлэг ойлголтыг “бодитоор хэрэгжүүлэх зураг төлөвлөгөө” болгож, хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагааг урагш ахиулсан явдал болов.
Айлчлалын үр дүнгээс авч үзэхэд, Хятад Европ хамтын ажиллагаанд шинэ амжилтууд тодорч байна. Германд, Хятадын ерөнхий сайд, Германы канцлер нар Хятад Германы засгийн газар хоорондын 7 дугаар удаагийн зөвшилцлийг хамтаар даргалж, уур амьсгалын дулаарлыг сааруулах, инноваци, тэргүүний үйлдвэрлэл зэрэг иж бүрэн хамтын ажиллагааны гэрээ тохиролцсоныг хамтаар гэрчлэв. Францад, Хятад Франц хоёр тал хоёр орны төрийн тэргүүн нарын стратегийн нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх талаар гүнзгий ярилцаж, Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны үүсгэн санаачилсан Дэлхийн санхүүжилтийн шинэ гэрээний тухай дээд хэмжээний уулзалтад Хятадын тал урилгаар оролцов. Германы “Дер Тагесспиегел”сонинд, Хятад улс бол Герман, түүнчлэн Европын хамтын ажиллагааны чухал түнш гэж тэмдэглэжээ. “Nouvelles D’Europe”сонин, Хятад Франц хамтын ажиллагаагаа өргөтгөвөл Хятад Европын харилцааны “тогтворжуулагч зангуу” болж чадна гэж үзсэн байна.

Европын хувьд, Хятад улс хоорондын хамтын ажиллагааг хэрхэн авч үзэх талаар өөр өөр дуу хоолой оршсоор бөгөөд нэлээд ээдрээтэй юм. Урт хугацаанд оршсоор ирсэн үзэл ойлголтын хүчин зүйл, түүнчлэн гаднын хүчин ноёрхлоо хамгаалахын тулд харш саад учруулан эвдэх хүчин зүйлийн нөлөө ч бий.  Саяхан Европын Холбооны өндөр зиндааны албан тушаалтан “эрсдэлийг арилгах” үзэл ойлголтыг дурдсаны дараа өрнөдийн зарим мэдээллийн хэрэгсэл үүнийг “Хятад улсын нөлөөг арилгах”-тай тэнцүү утга санаатай болгож, Хятад Европын Холбооны хамтын ажиллагаанд шинэ ээдрээтэй байдлыг бий болгосон юм.
Энэ удаагийн айлчлалын явцад Хятадын тал уг асуудлыг олон арга хэмжээний үеэр өгүүлж, эдийн засгийн даяаршлыг гуйвшгүй дэмжих, Хятадын эдийн засаг урт хугацаанд сайжран хөгжих үндсэн байдал үл өөрчлөгдөх, Хятад Европын харилцан ашигтай хамтаар хожих хэтийн төлөв өргөн байгаа зэрэг мэдээллийг уламжилсан. Жишээ нь, “эрсдэлээс сэргийлэх ба хамтын ажиллагаа бол хоорондоо зөрчилдөхгүй, хамтран ажиллахгүй байх нь харин хамгийн том эрсдэл, үл хөгжих нь харин хамгийн том аюул”, “хүндрэл сорилтыг шийдвэрлэхэд хамтын ажиллагаа бол цорын ганц гарц бөгөөд хамгийн сайн арга зам” зэрэг байр суурь дэвшүүлсэн нь харилцан ашигтай хамтаар амжилтад хүрэх дуу хоолойг уламжилсан бөгөөд үүнд Европын Холбооны улс төрчид эерэг хариу тусгал гаргажээ.
Жишээ нь Германы канцлер Олаф Шольц хэлэхдээ, Хятад улс хөгжин цэцэглэхийг Германы тал сайшааж байгаа бөгөөд харилцааг таслах бүх үйлдлийг эсэргүүцнэ. Эрсдэлийг арилгах нь “Хятад улсын нөлөөг арилгах” явдал биш гэжээ. Францын ерөнхий сайд Элизабет Борн, Хятад улс нээлттэй байдлаа үргэлжлүүлэн өргөтгөх эерэг дохио өгснийг сайшааж, Европын Холбоо стратегийн бие даасан байдлыг баримталж, “харилцааг таслан гинжин хэлхээг эвдэх”-ийг дэмжихгүй гэсэн байна.
Эдүгээ Хятад, Европ нь харилцан нөгөө талынхаа худалдааны хоёрдогч том түнш юм. 2022 онд Хятад, Европын худалдаа 847.3 тэрбум ам.долларт хүрсэн нь 2021 оныхоос 2.4 хувиар нэмэгдсэн. Европоос Хятадад 12.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан нь 70 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болж, автомашины салбар хөрөнгө оруулалтын халуун цэг хэвээр байна. Хятад улсаас Европт 11.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь 21 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд шинээр нэмэгдсэн хөрөнгө оруулалт шинэ эрчим хүч, автомашин, машин механик зэрэг салбарт төвлөрчээ. Үүнээс Хятад Европын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа эрч дүүрэн, боломж ихтэй байгааг харж болох юм.
Хятад, Европын холбооны иж бүрэн стратегийн түншийн харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ онд тохиож байна. Хятад, Европын Холбоо нь түүх соёл, хөгжлийн түвшин, үзэл ойлголтын хувьд ялгаатай тул зарим асуудал дээр өөр өөр байр суурьтай байдаг нь хэвийн юм. Гэтэл Хятад, Европын Холбооны хооронд ашиг сонирхлын үндсэн зөрчил байхгүй, харин ч хамтран ажиллах асар их хэрэгцээ шаардлагатай гэдгийг олон жилийн замнал  гэрчиллээ. Энэ нь Хятадын ерөнхий сайдын Европт хийсэн энэ айлчлалд бүрэн тусгагдсан байна.“Харилцааг таслан гинжин хэлхээг эвдэх”-ийг хамтаар эсэргүүцэж, олон талт үзлийг баримталбал Хятад Европ харилцан нөгөө талынхаа хөгжлөөс илүү их ашиг тус хүртэх болно. Энэ нь дэлхий нийтийн ашиг тусад ч нийцнэ.

Эх сурвалж:https://mongol.cri.cn/, Хөлөнбуйр өдрийн сонин Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 258
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313