Хятадын олон улсын хүүхэлдэйн киноны 19 дэх наадам өчигдөр /6 дугаар сарын 20-нд/ Ханжөү хотноо нээлтээ хийлээ.
Наадам 5 хоног үргэлжлэх бөгөөд “Хүүхэлдэйн киноны төв-Азийн олимпын хотхон” уриан дор зохиогдож буй уг наадамд 59 улс, бүс нутгийн 459 аж ахуйн нэгж, албан байгууллагын олон мянган оролцогч, худалдаачид, мэргэжлийн хүмүүс оролцож байна.
Нээлтийн үеэр ХРТ-ийн Үндэсний газраас “Мөрөөдлийнхөө төлөө-Социалист үндэстний үнэлэмж" богино хэмжээний хүүхэлдэйн кино бүтээхийг дэмжих 5 дахь арга хэмжээ болж шилдгүүдээ нэрлэлээ. Муж, өөртөө засах орон, шууд харьяа хотын 27 газрын 103 их дээд сургууль, хүүхэлдэйн киноны 60 гаруй компани 820 гаруй бүтээл ирүүлсэн бөгөөд эдгээр нь өнөө цагийн анимейшн бүтээлийн онцлог шинжүүдийг бүрэн тусгасан байна.
Эхсурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй