6 сарын 20-нд, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян, Германы канцлер Олаф Шольц нар Берлинд болж буй Хятад, Германы эдийн засаг, технологийн хамтын ажиллагааны 11 дэх форумын хаалтад оролцож үг хэлсэн байна. Тус форумд Хятад, Германы эдийн засаг, бизнесийн салбарын 200 гаруй төлөөлөгч оролцжээ. Ерөнхий сайд Ли Чян, Хятад Германы эдийн засаг, технологийн хамтын ажиллагааны ололт амжилт, туршлага арвин. Хоёр орон дипломат харилцаа тогтоосон 50 орчим жилд олон салбарт хамтран ажилласан. Эдгээрээс эдийн засаг, технологийн хамтын ажиллагаа илүү идэвхтэй байж олон салбарт харилцааны шинэ хэв маяг бүрдүүлсэн юм. Энэ амжилтын гол түлхүүр нь харилцан хүндэтгэж, санал зөрөлдөөнөө арилгаж, нийтлэг ойлголтыг эрэлхийлж, харилцан ашигтай байхад оршдог. Хоёр орон эдийн засаг, технологийн салбарт илүү гүнзгий хамтарч, Хятад Европ төдийгүй дэлхийн хөгжилд үлгэр жишээ үзүүлэх ёстой гэжээ.
Олаф Шольц, Герман даяарчлалын замаар хөгжиж, нээлттэй бодлого баримталж, Хятад улстай харилцаагаа бэхжүүлж, эрчимтэй хөгжүүлэх болно. Хятадын талтай яриа хэлцэл хийж, хоёр орны дунд буй зарим асуудлыг шийдвэрлэхэд Герман улс бэлэн байна гэжээ. Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй