Хятадын хойд нутгаар их халуун болж уржигдар, 12-нд халууны хэм бага буурсан боловч өчигдрөөс эхлэн хойд зүгийн ихэнх нутагт ахин халж, зарим нутагт агаарын хэм 38 градусыг давжээ.
Цаг уурын шинжилгээний ажиглалтаас харвал, ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгийн тал газарт халж эхэлсэн байна. Их халалт энэ долоо хоногт хойд нутгаар үргэлжлэх бөгөөд цар хүрээ нь улам өргөжиж Бээжин, Тяньжинь, Хэбэй, Хэнань, Шаньдунд их халж, Хэбэй, Хэнаньд олон газар агаарын хэм 38 градус давах төлөв ажиглагдаж байна.
Эхсурвалж:
https://mongol.cri.cn, Хөлөнбуйр өдрийн сонин Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй