Цөлжилттэй тэмцэх зорилт

2023 оны 6-р сарын 8 өдөр

          Хятад улсын дарга Ши Жиньпин энэ өдрүүдэд ӨМӨЗО-ны Баяннуур хотноо ажиллаж, цөлжилттэй тэмцэх ажлын хэлэлцүүлэгт оролцлоо. Хүндрэл бэрхшээлээс шантралгүй тэмцэж, уйгагүй зүтгэж Хятадын умард нутгийн ногоон халхавчийг улам бат бөх болгон цөлжилттэй тэмцэх шинэ гайхамшгийг бүтээх хэрэгтэй гэж Ши Жиньпин зааварчилжээ. 
Хятадад цөлжилт ноцтой нөлөөлдөг бүсүүд бий, ялангуяа баруун хойд, умард, зүүн хойд нутагт цөлжилт ихтэй. Эдгээр бүсээс Өвөр Монгол бол цөлжилтийн гол бүс юм. Өнгөрсөн зууны 70-аад оны сүүлчээс Хятадын засгийн газар умардын гурван бүсэд 8 үе шаттайгаар 70 жил мод тарих стратеги хэрэгжүүлж эхэлсэн нь эдүгээ 6 дахь үедээ өрнөж байна. 
Дөчин жилийн шаргуу хөдөлмөрийн дүнд цөлжилтийн бүсийн эдийн засаг нийгмийн хөгжил, экологийн орчинд түүхийн шинэ өөрчлөлт хийсний дүнд ойн бүрхэвч 1977 онд 5.05 хувь байснаа 2020 он гэхэд 13.84 хувь болжээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш, Хятад улс газар шорооны элэгдлийг тогтоон барьж, цөлжиж байгаа болон элсэн цөлийн  талбайг багасгаж, 2030 он гэхэд хүрэхээр төлөвлөсөн дэлхий нийтийн зорилтод  асар их хувь нэмэр оруулсан гэжээ.
Ши Жиньпин дарга экологийн бүтээн байгуулалтыг маш чухалчилдаг. Экологийн орчноо сайтар хамгаалах нь одоо цаг, үр хойчдоо үлдээж байгаа буян, хүн төрөлхтөнд холбоотой асуудал гэж үздэг. Сүүлийн хоёр жил уур амьсгалын нөлөөгөөр Хятадын умард нутагт шороон шуурга илүү дэгдэх болсонтой холбоотой Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, цөлжилттэй тэмцэж, түүнийг засах үйл явц нь уулын хяраар чулууг дээш татахтай адил. Бага зэрэг сэтгэл алгасарвал уруудах эрсдэлтэй учраас энэ зорилгыг урт хугацааны түүхийн үүрэг хариуцлагаа болгох ёстой гэжээ.
Цөлжилттэй тэмцэх хойшдын ажлын талаар Ши Жиньпин, уул хангай, гол мөрөн, нуур цөөрөм, ой хөвч, тариалангийн газар, хээр тал, элсэн цөлийг ерөнхийлөн хамгаалж, системтэй засах хэрэгтэй. Шинжлэх ухааны үндэслэлтэй ажиллаж, уялдаатай, тэнцвэртэй байлгах ёстой. Олон улсын солилцоо хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй гэжээ.

Эх сурвалж: http://ww

  • Туяа
  • 151
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313