Шинэ эриний Хятадад цөлжилтөөс сэргийлэх гайхамшгийг бүтээхийг шаардав

2023 оны 6-р сарын 7 өдөр

 

Хятад улсын дарга Ши Жиньпин саяхан ӨМӨЗО-ны Баяннуур хотод ажил байдалтай танилцаж, цөлжилтийн иж бүрэн хяналт, нөхөн сэргээхийг эрчимжүүлж, зүүн хойд, баруун хойд, хойд нутгийн ойн бүс зэрэг экологийн гол төслүүдийн бүтээн байгуулалтын тухай хурлыг даргалан хуралдуулж, чухал үг хэлэв. Цөлжилтөөс иж бүрэн урьдчилан сэргийлэх, " гурван хойд"-ын ойн бүс зэрэг экологийн гол төслүүдийн бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлэх нь Хятадын экологийн аюулгүй байдал, хүчирхэг улс орны бүтээн байгуулалт, Хятадын тогтвортой хөгжилд чухал ач холбогдолтой. Зовлон зүдгүүрээс айхгүй, урт удаан хугацаанд шаргуу хөдөлмөрлөж, шинэ эрин үед Хятадын цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх шинэ гайхамшгийг бүтээж, эх орныхоо хойд нутгийн ногоон халхавчийг бэхжүүлэн, үзэсгэлэнт Хятад улсыг бүтээн байгуулахад улам их амжилт гаргах ёстой хэмээн онцолжээ.
Зургадугаар сарын 5, 6-ны өдөр, Ши Жиньпин ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга Сун Шаочэн, засгийн газрын дарга Ван Лишя нарын хамт Баяннуур хотын байгалийн нөөц газар, орчин үеийн хөдөө аж ахуйн парк, ойн ферм, ус ашиглалтын байгууллагаар явж ажиллав.

Эх сурвалж: http://www.mongol.cri.cn,Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 136
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313