Өчигдөр, 6-р сарын 4-нд Сингапурт 20 дахь удаагийн Шангри-Ла яриа хэлэлцээ өндөрлөв. Хэлэлцээний дараа хуралд оролцсон Хятадын төлөөлөгчид дотоод гадаадын хэвлэлд ярилцлага өгөв. Тэд хэлэхдээ, Хятад улс бодит үйл ажиллагаагаар дэлхийн энх тайвныг сахин хамгаалах, олон улсын хамтын нийгэмлэгт олон нийтийн аюулгүй байдлыг хангах зэргээр хувь нэмэр оруулж байна. Энэ удаад Хятадын төлөөлөгчид хуралд оролцож байгаа нь энх тайван, хамтын ажиллагаа, хөгжлийн төлөө юм гэв.
Хятадын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Тан Кэфэй хурлын өмнө хэлэхдээ, энэ удаагийн Шангри-Ла яриа хэлэлцээгээр Хятад улс нь Монгол, Шинэ Зеланд, Филиппин, Камбож, Малайз, Герман, Их Британи, Австрали, Япон, Өмнөд Солонгос, Индонез, Европын холбоо , мөн бусад орнуудын батлан хамгаалах яамны удирдлага, төлөөлөгчдийн тэргүүн нартай хоёр талт харилцаа, олон улсын болон бүс нутгийн байдал, Тайвань, Өмнөд Хятадын тэнгис зэрэг асуудлаар санал солилцоно гэв. Мөн Хятадын мэргэжилтнүүд "Хятадын аюулгүй байдлын шинэ санаачилга"-ын тухай ойлголтыг хэвлэл мэдээллийнхэнд тайлбарлав
Эхсурвалж: https:http:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр
өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй