Ши Жиньпин соёлын дурсгалт газруудтай танилцав

2023 оны 6-р сарын 6 өдөр

Зургадугаар сарын 1, 2-ны өдөр Хятадын дээд удирдагч Ши Жиньпин Хятад улсын соёлын дурсгалын бэлэг тэмдгийн газар болох Хятадын үндэсний хэвлэлийн музей болон Хятадын түүхийн академитай танилцаж, соёлын өв, хөгжлийн яриа уулзалтад оролцож, Хятадын үндэстний орчин үеийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын тухай анх удаагаа дурдсан байна.
Энэ удаад сонгосон хоёр газар нь илүү утга учиртай. Ажил байдалтай танилцах үеэр Ши Жиньпин энэ айлчлалын гүн утга санааны талаар ярьж, "Манай эрин үед улс орон цэцэглэн хөгжиж, нийгэм аюулгүй, тогтвортой байж, үндэстний соёлоо өвлүүлэх хүсэл эрмэлзэл, чадвар бүрдээд байна. Энэ ажлыг бид сайтар биелүүлэх ёстой. Ши Жиньпиний хэлж буй "Манай эрин" гэдэг нь Хятад улс 2012 оноос хойш эхлүүлсэн шинэ эрин үеийг зааж байгаа юм. Шинэ эриний өнгөрсөн арван жилд Хятад улс түүхэн өөрчлөлтийг туулж, бүх ард түмний түүхэн зорилтуудыг биелүүлсэн. Тухайлбал ядуурлаас ангижруулах, дунд чинээлэг нийгмийг цогцоор нь байгуулах. Ши Жиньпиний дурдсан "том үйл явдал" нь шинэ эринд холбоотой шинэ соёлыг бий болгож, Хятадын үндэстний орчин үеийн соёл иргэншлийг бий болгох явдал юм.
Эхсурвалж: https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг,  Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 139
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313