Нүүдлийн шувуудад таатай орон Хятад

2023 оны 6-р сарын 5 өдөр

Шувуудын нүүдэл бол байгаль дэлхийн хамгийн гайхалтай үзүүлбэрийн нэг билээ. Хавартай зэрэгцэн дэлхий даяар хэдэн зуун сая нүүдлийн шувууд хэдэн арван мянган километр алс  нутагт очиж үр өндөгөө дарахаар хойд зүгт нүүдэллэж эхэлдэг. Дэлхийд нүүдлийн шувуудын есөн зам гарц байдгийн дөрөв нь Хятадаар дамждаг байна. Хятадын экологийн орчин тасралтгүй сайжрахын хэрээр, нүүдлийн шувууд энд саатаж амьдрах нь олон болжээ.
Хятадын засгийн газар урт хугацааны турш нүүдлийн шувуудын амьдрах орчныг хамгаалахын тулд ихээхэн хүч хөдөлмөр зарцуулсан юм.  Олон улсын хэмжээнд ач холбогдолтой 64 намгархаг газар, үндэсний хэмжээний 29 намгархаг газар, мужийн хэмжээний 1021 намгархаг газрыг тогтоож, нүүдлийн шувуудын аяны замын чухал намгархаг газруудыг хамарсан 2200 гаруй дархан цаазат газар, олон тооны намгархаг газрыг хамгаалах бүс байгуулжээ.
Цаашид санхүү болон техникийн дэмжлэгээр Хятадын төв болон зүүн нутгийн чухал намгархаг газрын менежментийг сайжруулж, 36 төрлийн ховордсон усны шувуудыг багтаасан 50 сая гаруй нүүдлийн шувуудын гарцыг хамгаалах юм байна
Эхсурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг,  Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 165
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313