Энэ сарын 2-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжинд болсон соёлын өв уламжлал, хөгжлийн симпозиумд оролцож илтгэл тавилаа. Тэрээр хэлэхдээ, шинэ гараанаас соёлын хөгжил цэцэглэлтийг тасралтгүй ахиулж, соёлын хүчирхэг орныг бүтээн байгуулан, Хятадын үндэстний орчин үеийн соёл иргэншлийг байгуулах нь шинэ эриний соёлын шинэ эрхэм зорилго байгаа юм. Бид соёлын өөртөө итгэх итгэлээ бэхжүүлж, эрхэм зорилгоо ухамсарлан, манай эрин үеийн шинэ соёлыг хамтаар бүтээн байгуулж, Хятадын үндэстний орчин үеийн соёл иргэншлийг бий болгохын төлөө шаргуу ажиллах ёстой гэжээ
Хятадын соёл иргэншил нь дэлхийн соёл иргэншлийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан бөгөөд энэ нь бүх улс орон сорилтыг хамтдаа даван туулах, дэлхийн энх тайван, хөгжлийг ахиулах, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад үзэл санааны баялаг үр шим хангасан гэж олон орны хүмүүс үзэж байна. Ши Жиньпиний чухал илтгэл нь улс орнууд хоорондын соёлын солилцоог үр дүнтэй ахиулж, соёл иргэншлийн харилцан суралцах замаар дэлхий дахины хамтын ахиц дэвшилд хүрэхийг дэмжих болно.
Хятадад олон удаа айлчилсан ОХУ-ын Ардын найрамдлын их сургуулийн эрдэмтэн Олег Тимофеев хэлэхдээ, Хятадын ард түмэн уламжлалт соёлоо дээдэлж, өөртөө итгэх маш их итгэлтэй байдгийг зүрх сэтгэлээрээ мэдэрсэн гэжээ.
Хятадын ном хэвлэлийн онцгой хувь нэмрийн шагналтан, Израилийн хэвлэлийн салбарын нэрт зүтгэлтэн Пьер Рави хэлэхдээ, соёл бол улс орон, үндэстнийг холбогч гүүр юм. Хүмүүс уламжлалт соёлын үр шим бүхнийг шингээж авч байж л илүү сайхан ирээдүйг бий болгоно гэв.
Эхсурвалж: https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй