Өнөөдөр /6-р сарын 2/ Шүөжөү-Хуанхуа чиглэлийн төмөр замын Хуанхуа боомтын зогсоолд Хятадад үйлдвэрлэсэн 20 мянган тонны хүнд даацын галт тэрэгний автомат жолоодлогын туршилт амжилттай боллоо. Энэ нь Хятадын хүнд даацын автомат жолоодлоготой галт тэрэг албан ёсоор "Бүрэн бие даасан эрин"-д орсныг харуулж байна.
Туршилтын галт тэрэг 216 вагонтой, 2.6 км урттай, 21600 тонн жинтэй юм. Одоогоор, Хятадын 8000 тонноос хүнд даацтай ачааны галт тэргэнд зориулсан төмөр замын нийт урт нь 5000 км давж, үндэсний төмөр замын сүлжээг хамарсан хүнд даацын төмөр замын тээврийн шинэ хэлбэрийг бүрдүүлж байна.
Эхсурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй