Өнөөдөр 6-сарын 1. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Тэмдэглэлт энэ өдрийн өмнөхөн Хятад улсын дарга Ши Жиньпиний гэргий Пэн Лиюань, "Африкийн тэргүүн хатагтай нарын хөгжлийн холбоо"-той хамтран "Хүүхдүүдийн зүрх сэтгэлийг дулаацуулъя" нэртэй Африкийн өнчин хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах аян санаачилжээ. Энэ аянд Африкийн орнуудад суугаа Хятадын Элчин сайдын яамд, тус улс орнуудад ажиллаж буй эмнэлгийн багийнхан асрамжийн газар болон холбогдох байгууллагад очиж хүүхдүүдтэй уулзаж, тэдэнд эрүүл мэндийн үзлэг хийж байгаа юм.
Пэн Лиюань хэлэхдээ, Хятад улс Африкийн мөнхийн анд, үнэнч түнш. Энэ онд Хятадын засгийн газар Африкт эмнэлгийн баг илгээсний 60 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд Хятадын эмнэлгийн баг Африк хүмүүст байнга тусламж үзүүлсэн юм. Бид энэ аяныг эхлүүлснээр хүүхдүүдэд хайр халамж хүртээж, тэднийг эрүүл саруул байлгахад анхаарал тавьж, шинэ цаг эриний Хятад Африкийн хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулахад хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэжээ.
"Африкийн тэргүүн хатагтай нарын хөгжлийн холбоо"-ны ээлжит дарга, Намибийн ерөнхийлөгчийн гэргий Моника Генгос болон холбооны гишүүд Пэн Лиюаны санаачилгыг дэмжиж, урт хугацааны туршид Африкийн эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хөгжилд анхаарал халамж үзүүлж ирснийг сайшаасан байна.
Эхсурвалж: https://mongol.cri.cn/2023/06/01/ARTIdwBtCHQEtR3l9ZrX6j0u230601.shtml?spm=C40500.P3ySNqWrwP2a.EeSm2cED3SR3.20
Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй