Шинэ үеийн оюутан тариачин

2023 оны 5-р сарын 29 өдөр

Бай Шяоян  1990 онд Хятадын зүүн өмнөд нутгийн Фүжянь мужийн Нанван тосгонд төрсөн хүн. 2014 онд олон улсын эдийн засаг, худалдааны чиглэлээр их сургууль төгсөөд хотод үлдэж ажиллажээ. Тэрээр 2016 онд хотын ажлаа орхиж, нутагтаа буцаж очоод Инүө хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний мэргэжлийн хоршоо байгуулсан юм. Тосгоны иргэдийг дайчилж, цайны хүрээлэнг шинэчилж, элсэн чихэр, улаан буудайн дарс нэрж, уламжлалт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд инновац шингээж шинэлэг аргаар үйлдвэрлэн, оюутны ширээнээс хөдөө орон нутгийг сэргээн босгох шинэ хүчин болж өөрчлөгджээ.
2020 онд Нанван тосгоны ихэнх шатан тариа эзгүйдэж буйг хараад Бай Шяоян зуу гаруй тариачны дайчлан 13 га шатан тарианы талбай түрээсэлж нөхөн сэргээх ажил хийж эхэлсэн байна. Бай Шяоян нарын хоршооллын гишүүдийн хүчин чармайлтаар хэдхэн жилийн дотор хаяж орхигдсон тариалангийн газарт тариалалт, үйлдвэрлэл, боловсруулалт, бүтээн байгуулалт, амралт зугаалга, аялал жуулчлалыг нэгтгэсэн бизнесийн  цогцолбор босжээ. Үүний зэрэгцээ тосгоны иргэдийг газрын эргэлтээр аж үйлдвэр хөгжүүлэхэд идэвхтэй оролцуулж, ойр орчмын тосгоны иргэд газраа түрээслүүлж, мөн түрээслүүлсэн газартаа хөлсөөр ажиллаж, "давхар орлого" олох боломжтой болсон юм.
Өөртэйгээ адил олон "шинэ тариачид"-ыг татахын тулд Бай Шяоян өөрийн нэрээр нэрийдсэн  үйлчилгээний цэг байгуулж, залууст зориулсан бизнес эрхлэх платформ ажиллуулж, бизнес эрхлэх зөвлөгөө өгөх, бодлогын мэдээллээр хангаж байна. Мөн тосгоныхоо өвөрмөц соёлын баялаг давуу талыг гүнзгий судалж, тосгоныг аж үйлдвэрийн хөгжил цэцэглэлт, хөдөөгийн соёл иргэншлийн жишиг суурин болгохоор зорьж байна. Нанван тосгонд эдүгээ Хятадын өнцөг булан бүрээс "шинэ тосгоны иргэд" зорьж очдог. Тэд Нанван тосгонд гэр буудал, кафе, уран зургийн галерей ажиллуулж, улмаар жуулчид, ялангуяа залуус ирэх нь нэмэгдсээр байгаа юм.

Эх сурвалж: http://www.mongol.cri.cn,Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 197
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313