Хятад Оросын хамтын ажиллагаа гуравдагч этгээдийг онилдоггүй гэв

2023 оны 5-р сарын 24 өдөр

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 23-ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад Оросын хамтын ажиллагаа нь гуравдагч этгээдийг онилдоггүй бөгөөд гуравдагч талын хөндлөнгийн оролцоо болон шахалтад өртөхгүй гэжээ.
23-ны өдөр ОХУ-ын Ерөнхий сайд Мишустин Шанхайд болсон Хятад Оросын бизнесийн форумд оролцох үе хэлэхдээ, Орос Хятадын хамтын ажиллагааны харилцааг бэхжүүлэх нь хоёр орны эдийн засагт ашигтай юм. Барууны зарим орнууд Орос, Хятадын хамтын ажиллагаа бэхжсэнд санаа зовниж эсвэл дургүйцэж байгаагаа илэрхийлж, бүр цаашлаад Оростой холбоотой хүчин зүйлээс шалтгаалан хориг арга хэмжээ авах тухай ч бодож магадгүй юм гэжээ. Энэ талаар Мао Нин хэлэхдээ: "Хятад улс Орос зэрэг дэлхийн улс орнуудтай эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмын дагуу эдийн засаг, худалдааны хэвийн хамтын ажиллагаа явуулсаар ирсэн юм, олон улсын эрх зүйн ямар ч үндэслэлгүй бөгөөд Аюулгүйн Зөвлөлөөс зөвшөөрөл аваагүй ганц талын хориг арга хэмжээ болон урт гарын харьяалал, зохицуулалтыг Хятад улс үргэлж эсэргүүцсээр ирсэн юм" гэжээ.Хятад улс шаардлагатай бүх арга хэмжээг авч, Хятадын аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийг эрс хамгаалах болно гэж Мао Нин онцолжээ.   
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг,  Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 280
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313