НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас "Дэлхий дахинд чухал ач холбогдолтой хөдөө аж ахуйн соёлын өвийн систем"-ын зөвшөөрөл олгох 2023 оны ёслолыг тухайн бүс нутгийн цагаар энэ сарын 22-ны өдөр Ром хотод зохион байгууллаа. Дэлхийн 12 орны шинээр хүлээн зөвшөөрөгдсөн 24 соёлын өвийн дурсгалт газрын төлөөлөгчид арга хэмжээнд оролцжээ. Үүнд Хятадын хөдөө аж ахуйн соёлын өвийн дөрвөн дурсгалт газар багтсан байна.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас тодорхойлсон Хятадын хөдөө аж ахуйн соёлын өвийн дөрвөн дурсгалт газар нь Хятадын Фүжянь мужийн Аньши сяний Те Гуань Инь цайны соёлын систем, Өвөр Монголын Хорчины тал нутгийн нүүдэл соёлын систем, Хэбэй мужийн Шэшянь хотын чулуун дэнж дээрх шаталсан тариалангийн систем, Жэжян мужийн Чинюань ойн мөөгийг тариалах систем болно. Уламжлалт арга, мэдлэгийг өвөрмөц байдлаар ашиглаж, биологийн олон янз байдал, эко системийг стандартын дагуу хадгалан хамгаалж ирснээр, 2022 онд дэлхийн хэмжээнд чухал ач холбогдолтой хөдөө аж ахуйн соёлын өв хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм. Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд захирал Мария Хелена Семедо Хятад улсын хөдөө аж ахуйн өвийг хамгаалахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж талархал илэрхийлсэн байна.
Өнөөг хүртэл НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, дэлхийн 24 орны 74 систем, өвийн дурсгалт газрыг тогтоогоод байгаа бөгөөд үүний 19 нь Хятадад байдаг.
Эх сурвалж: http://www.mongol.cri.cn Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй