Албан журмын боловсролын чанар хүртээмжийг сайжруулж, хот хөдөөгийн боловсролын зөрүүг арилгаж ойртуулах зорилгоор Сангийн яам албан журмын боловсролын санд 227.4 тэрбум юань шилжүүлжээ. Энэ нь өмнөх оноос 14.8 тэрбумаар нэмэгдсэн дүн юм. Албан журмын боловсролын санхүүжилтийг баталгаажуулж, орон нутгийн засаг захиргааг энэ чиглэлд дайчилж, буурай салбарын чадавхыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх төдийгүй багш нарын үр бүтээмжтэй ажиллах нөхцлийг бүрдүүлж, сургалтын чанарыг дээшлүүлэхэд тустай юм.
Үндсэн нөхцөл, сургалтын зардлыг баталгаажуулснаар цаашид доголдлоо нөхөж, албан журмын боловсролын бүс нутаг, хот хөдөө, сургууль хоорондын ялгааг арилгаж, өндөр ур чадвартай багш нар бэлтгэхэд дэмжлэг үзүүлнэ.Дараагийн алхамд Сангийн яам тус салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, зардлын бүтцийг оновчтой болгож, санхүүжилтийг сайжруулахын тулд орон нутгийн засаг захиргааг дэмжиж ажиллана. Бүс нутгийн боловсролын нөөцийн хуваарилалтыг оновчтой болгож, албан журмын боловсролыг чанартай, тэнцвэртэй хөгжүүлж, хот хөдөөг нэгдлийг эрчимжүүлж, иргэдэд тэгш сайн боловсрол олгохыг зорилго болгоно.
Эхсурвалж: https://mongol.cri.cn/2023/05/18/ARTIDwTgT2FTocP2dql5qNbr230518.shtml?spm=C40500.P3ySNqWrwP2a.EeSm2cED3SR3.14
Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй