Ши Жиньпин Эритрейн Ерөнхийлөгчтэй уулзжээ

2023 оны 5-р сарын 17 өдөр

5 дугаар сарын 15-ны үдээс хойш Хятад улсны дарга Ши Жиньпин Ардын их хурлын ордонд Эритрейн Ерөнхийлөгч Исайяс Афеверкитай уулзжээ.  
Ши Жиньпин: Хятад, Эритрей уламжлалт найрсаг харилцаатай. Энэ 5 дугаар сарын 24-нд хоёр орон дипломат харилцаа тогтоосны гучин жилийн ой тохиох болно. Гучин жилийн турш хоёр орон харилцан итгэлцэж, харилцан дэмжиж тусалсаар ирсэн юм. Хятад, Эритрейн  харилцаанд стратегийн болон алс хэтийн өндөрлөгөөс Хятад улс хандсаар ирсэн юм. Хятад улс бол Эритрейн найдвартай анд мөн. Тогтворгүй, тодорхойгүй өнөөгийн олон улсын нөхцөлд Хятад, Эритрейн харилцааны хөгжил нь хоёр орны нийтлэг ашиг сонирхолд нийцэх төдийгүй бүс нутгийн энх тайван, олон улсын шударга ёсыг сахин хамгаалахад чухал ач холбогдолтой юм. Эквадорын талтай найрсаг харилцаагаа бататган, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргахад Хятад улс бэлэн гэжээ. 
Исайяс Афеверки Эритрей, Хятадын хагас зууны турших онцгой хувь барилдлагын тухай дурсан, Эритрейн тусгаар тогтнол, эрх чөлөөгөө олоход Хятадын ард түмний үзүүлсэн оюун санааны болон эд материалын нандин тусламжийг Эритрейн ард түмэн хэзээ ч мартахгүй гэж онцолжээ.

Эх сурвалж: http://www.solongonews.mn, Хөлөнбуйрын өдрийн сонин Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 285
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313