ӨМ-ын Ордос хотын Эзэн хороо хошуунд болсон Эзэн богд Чингис хааны Цагаан сүргийн их дайллагийн наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ӨМ-ын Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошууны залуу хүчит бөх Содбилэг түрүүллээ. Эзэн богдын хишиг болох есөн цагаан адуугаар мялаагдаж төрөлх нутгаа баясгаж, зон түмнийхээ магнайг тэнийлгэлээ.
Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл,Гялбаа