Малчдын амьдрал аз жаргалаар дүүрэн байна

2023 оны 5-р сарын 12 өдөр

Хорчин баруун гарун дунд хошууны Хорчины тал   нутгийн хүмүүсийн зүрх сэтгэлийг булааж байдаг. 
Энэ сайхан тал нутгийнхан уламжилалт цагаан идээний үнэр амтаар умдаалдаг.
        Цагаан идээ хийх ур мэргэжил 
 Хянган аймгийн Түшээт вангийн уламжлалт сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх дөрөвдүгээр үеийн уламжлагч, Бат - цагаан сүү сүүн бүтээгдэхүүний ХХК - ний эрхлэгч Хуар аргалын галаа асааж уламжлалт цагаан идээг хийж байлаа. 
Тэр уламжлалт үнэр амтаа хадгалахын төлөө
гараараа хийхийг баримтална. 2014 онд "БНХАУ-ын Хянган аймаг, Хятад, ОХУ-ын олон улсын амтат идээний соёлын наадам"-нд онц дэсийн шагнал хүртэснээрээ хол ойрдоо алдартай.
   2015 онд 60 м.кв жижиг дэлгүүрийг 500 м.кв үйлдвэрийн цогцолбор бүхий сүү сүүн бүтээгдэхүүний хоршоо болгон хөгжүүлсэн байна. Одоо бяслаг, цөцгийн тос, өрөм( цөцгий ),  тараг гэх мэт 30 гаруй төрлийн сүү сүүн бүтээгдэхүүн хийж байна.
    Мөрөөдөл биелдэг юм. Тэр олон жилийн турш Түшээт вангийн ордны сүү сүүн бүтээгдэхүүн хийх гар урлалыг уламжилж, Хорчин баруун гарун дундад хошууны цагаан идээг бренд болгохоор малчидтай хамт зэргээр баяжихыг хүсдэг байжээ. Өнөөдөр түүний мөрөөдөл биелэлээ.
     Тэр малчдаа дайчилан цагаан идээний бренд болгож чадсан байна. Одоо арван хэдэн ажилтантай болсон бөгөөд тэдний сарын орлого хамгийн ихдээ гучаас дөчин мянган юань хүрч байна. 
   10 жилийн хугацаанд Хуарын сүү сүүн бүтээгдэхүүний борлуулалт хамгийн ихдээ 5 сая юаньд хүрч, " Хятадын нэрт идээний " Хятадын алтан медальт аялал жуулчлалын идээн хэмээх хүндэт цолыг хүртсэн байна. 2020 онд Хуар Хянган аймгийн сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи биет бус соёлын өв тээгчээр үнэлэгдсэн байна. 2022 онд манайд 450 гаруй хүн сүү сүүний бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл явцыг суралцхаар ирсэн бөгөөд сүүн бүтээгдэхүүнд дуртай олон хүмүүс ирж суралцав.
Энэхүү арга хэмжээний тусламжтайгаар Батцагаан цагаан идээн олон мянган өрхийн идээн умдаан болж чадсан байна. Төрөл бүрийн онлайн худалдааны платформуудын тусламжтайгаар Батцагаан цагаан сүүн бүтээгдэхүүн нь борлуулалтын сүлжээг орон даяар түгээж, зарим бүтээгдэхүүнийг Монгол, Япон, Орос болон бусад улс орнуудад экспортолж байна.
Үүний зэрэгцээ Батцагаан цагаан сүүн бүтээгдэхүүн нь аялал жуулчлалын үзэсгэлэнт газар, Хангал нуурын байгалийн үзэсгэлэнт газруудын нөөцийн давуу талыг ашиглан сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цехийг биет бус соёлын өвийн туршлагын газар болгон хувиргаж, соёлын өвийн төв болгожээ. 
Эх сурвалж: Хянган өдрийн сонин  
Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг,  Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 219
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313