Хятад Германы Гадаад харилцааны сайд нар уулзав

2023 оны 5-р сарын 10 өдөр

Орон нутгийн цагаар тавдугаар сарын 9-нд Хятадын ГХЯ-ны сайд Чинь Ган Германы ГХЯ-ны сайд Анналена Баербоктой Берлин хотод хэлэлцээ хийлээ. Чинь Ган хэлэхдээ Хятад Герман хоёр бол дэлхийд нөлөөтэй том улс. Олон улсын өнөөгийн ээдрээтэй нөхцөлд яриа хэлцэл, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх хэрэгтэй. Сорилтын өмнө улс орнууд сөргөлдөх биш хамтарч, харилцан буруутгах биш харилцан хүндэтгэх ёстой. Хятад Герман улс "Шинэ хүйтэн дайн" өдүүлэхийг хориглож, "Гинжин хэлхээнээс салах” хүчийг эсэргүүцэж, дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг итгэл найдвар, хөдөлгөх хүчээр сэлбэх ёстой гэжээ. Анналена Баербок хэлэхдээ, бид Хятад улстай хамтран уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах, эрчим хүчний уламжлалт хэлбэрийг шинэчлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах болон залуусын солилцоо зэрэг олон салбарт хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.
  Хоёр тал Украины асуудлаар санал солилцов. Чинь Ган хэлэхдээ, эвлэрлийг ятгаж, хэлэлцээг дэмжих нь Хятад улсын баримталж ирсэн байр суурь юм.  Европын орнууд хямралыг үндэс сууриас нь ойлгож, үндсэн асуудал болон өнгөн талыг уялдаатай зохицуулж, энх тайван аюулгүй байдлын төлөө хичээл зүтгэлээ оруулах ёстой гэжээ.  
Эхсурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 258
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313