Хөдөө нутагт төлийн дуутай хавар саатаж, жилдээ хамгийн яаралтай хаврын улирал ирлээ.
Талын бэлчээрт, хашаа саравчаар дүүрэн шинэ төлийн дуун хангинаж, эхний төлнүүд мэнд торнин бойжин тоглож, зарим нь ус өвсөндөө орж, хөдөө нутагт амь амьжирлаар бялхаж байлаа.
Хөлөнбуйр хотын Шинэхэн зүүн сумын Баянгол гацааны хамтын аж ахуйн мал сүргийн суурьшилд очоод гацааны орлогч дарга Сэргэлэн ажилчидтайгаа хамт эх хониндоо тэжээл өгч яаралдан байлаа.
Баянгол гацаа бүх гацаагаараа энэ жил 20 мянга гаруй хурга тосож, хоёр мянга гаруй тугал тосох тоон төсөлтэй. Үүнд зарим айлын тэжээл өвс дутаж байгаа асуудлыг сум хошуундаа мэдэгдэж, тэжээл өвс тарааж өгчээ. Одоохон малчдын төл тосож өсгөх ажил маш урагштай байж, ядруу дорой мал цөөхөн, өвчин эмгэг тусах нь ч цөөхөн учир төлийн бойжилт маш сайн байна гэж гацааны орлогч дарга Сэргэлэн баяртай ярьж байлаа.
Энэ жилийн хавар салхи ихтэй байж, хааяа бороо цас холилдон орох байгалын үзэгдэлтэй болхоор төл тосох цагт мал сүргээн дулаан тааламжтай байлгах нь төлийн мэнд бойжилтыг батлах чухал нөхцөл байж таарна. Шинэхэн зүүн сумны Мөнгөнчулуу гацааны малчин Дэлгэрхүүгийнд очиход тэднийхэн пин саравчаа засаж шинэтгэн яаралдаж байлаа. Дэлгэрхүүгийнх мал сүрэг Их хянганы өвөрт аваачиж өвөлжөөд гурван сарын эхээр нутагтаа буцан ирж, төл тосох, бойжуулах ажил нь эхлээд байна. Эднийхэн хониндоо Австралын цагаан ноостой хонины үүлдрээр сайжруулсан жилдээ зуу гаруй ихэр төл тосдог байна.
Шинэхэн нутгийн малчид малаа тарга хүчтэй өвлийг мэнд онд оруулснаараа айл болгоны суурь төхөөрөмж, өвс тэжээл гүйцэд байгаагаарай төл тосох ажил төгс урагштай байлаа.
Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонин, Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй