Хоёр настай жаал хүү Хонгоранд ээж нь өглөөний цайгаа бэлдэх зуур бяцхан номын тавиурынхаа өмнө цомцойж суугаад зурагт номоо эргүүлж суугаа нь энэ.
Ямар ч үед ээж ааваараа ном уншуулах гээд бөөн нэхэл болчихдог гэх.
Хоёрхон настай хүү яагаад номонд ингэж их амтархсан юм болоо? Яриангүй эцэг эхийн хүмүүжлийн нөлөө байж таарна.
Хонгорандын аав нь бизнесмэн, ээж нь багш. Ам бүл гурвуулаа Түнляо хотод аж төрөн амьдардаг .
Хонгорандын аав ээж нь гэртээ байхдаа аль болох гар утас, телевизээс хол байж дугуйгаар зугаалж, байгальд гарч, ном уншицгаадаг.
Хонгорандад ном уншиж өгөх, шүлэг уншиж өгөх, дуу сонсгох мэтээр тав зургаан сартайгаас нь эхлэн зурагт ном үзүүлэн, унтах үед нь ном уншиж өгдөг байжээ.
Долоон сартайгаас нь эхлэн зурагт номын дүрийг жүжиглэн тоглон өгч хөгжилтэй уншлага хийж, нэг настай хүрэхэд нь аав нь орой болгон гучин минутын цаг гаргаж ном уншиж өгдөг байснаасаа одоо 160 гаруй хүүхдэд зориулсан номыг уншиж өгчээ.
“Хуартай шүүр” гэх номыг үзээд ээжийнхээ хар шүүрийг хуартай шүүр болгож өгсөн гэх.
“ Чихэртэй ” номын дүр сарьсан багваахайг ясанд будаг оруулан бүтээж өгсөн байна .
“Чихтэй” гэх номын дүр ботготой адил болох гэж ээжээрээ сумын хоршооноос хонх авуулжээ
Уншсан номноосоо санаа авч шинийг сэддэг бүтээлч хүү Хонгоранын үзэх дуртай номууд “Жангар ”, “Миний хувь яасан буй ”“Нарны эрэл ”, “Чихтэй” “Худалдаж авсан зүүд”, “Гунан ба мангас ” зэрэг ном юм.
Нэгээс дөрвөн насны хоорондох хүмүүжлийг ном багшаасаа амжилттай авч чадсан бяцхан хүү номын хорхойтой болж хүмүүжиж байна.
Эх сурвалж: Өвөр-монгол өдрийн сонин,
Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй