Хятадын эдийн засгийн хөгжил сэргэсээр

2023 оны 5-р сарын 5 өдөр

Өнгөрсөн баярын амралтын 5 хоногт гадагш аялсан Хятад хүмүүсийн тоо 240 саяд хүрч, цар тахлын өмнөх 2019 оноос давсан байна. Цар тахлын дараах Хятадын эдийн засгийн потенциал хуримтлагдаж тэсэрхэд бэлэн болсон нь харагдаж байна.
Хятадын аялал жуулчлалын судалгааны хүрээлэн, 4 сарын 29-нөөс 5 сарын 3-ны хооронд аялсан хүний тоо 2019 оны энэ баярын үеэс 4 хувь илүү гарсан гэж тооцоолжээ. Дотоодын аялал жуулчлалын захиалга сүүлийн 5 жилийн хамгийн өндөр түвшинд хүрч, цахим сүлжээнд зочид буудлын хайлт 2019 оныхоос 9 дахин нэмэгдэж, энэ жилийн 5 сарын 1-ний үеийн аялал жуулчлалын орлого нь 120 тэрбум юань болж, цар тахлын өмнөх үеийн 85 хувьд дөхөж очжээ.
Жуулчдын 80 хувь нь 1990 оноос хойш төрсөн залуу үе байгаа нь сонирхол татаж байна. Засгийн газраас гаргасан үнэ хөөрөгдөхийг хориглох тогтоол нийгмийн сүлжээний халуун сэдэв байлаа. Зарим жуулчдын хэлж буйгаар тогтоол гарснаар зочид буудлын үнэ 50 хувиар буурсан гэжээ.
Энэ оны 5 сарын 1-ний амралт нь олон улсын аялал жуулчлалын хоригийг цуцалснаас хойших анхны урт амралт болж байгаа юм. Хятадын аялал жуулчлалын судалгааны хүрээлэнгийн дарга Дай Бин сэтгүүлчдэд хэлэхдээ, тоо баримтаас харвал энэ баярын амралт нь 2020 оноос хойших хамгийн их хөл хөдөлгөөнтэй үе байж, Хятадын аялал жуулчлал болон эдийн засгийн сэргэлтийн шинэ үеийг угтан авсан цаг хугацаа байлаа гэжээ.
Тэрээр өмнө нь хүмүүс ихэвчлэн байгалийн сайханд аялдаг байлаа. Эдүгээ соёлын өв, музей зэргийг үзэж сонирхох, мөн энтертаймент хөтөлбөрт түлхүү оролцдог боллоо гэжээ. Эх сурвалжаас үзвэл 5 сарын 1-ний амралтын үеэр хилийн чанадад аялсан хүний тоо цагаан сараар аялсан хүмүүсээс 200 хувь нэмэгдсэн байна. Хонконг, Макао, Тайланд, Малайз бол Хятадуудын аялах дуртай газар бөгөөд энэ амралтын үеэр 600 мянган жуулчин Хонконгод аялжээ. 

Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйрын өдрийн сонин Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 284
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313