Залуучууд бол улс орны ирээдүй. Хятад улсын дарга Ши Жиньпин залуучуудад онцгой анхаарал хандуулж, захидал захиа бичих зэрэг олон хэлбэрээр залуучуудтай харилцаа холбоотой байсаар иржээ. Түүний залуучуудад хаягласан захидлууд нь түүний залуу нэг үеийнхэндээ итгэл найдвар тавьж, авъяас чадвар, эрч хүчээ бадруулахыг хүссэн тухай тэмдэглэсэн байдаг.1983 оны 12-р сарын 18-нд, Хятадын умард нутгийн Хэбэй мужийн Жэндин шяний намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ши Жиньпин Хэбэй мужийн хөдөө аж ахуйн их сургуулийн бакалаврын ангийн оюутнуудад илгээсэн захидалдаа: “Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутнууд хөдөө тосгонд маш тулгам шаардлагатай байна, хөдөө аж ахуйн их дээд сургуулийн оюутнууд хөдөө тосгоноос салж чадахгүй. Нутаг усны чинь 400 гаруй мянган иргэд түмэн та бүхнийг сурлагаа эртхэн амжилттай дүүргээд нутагтаа ирж бүтээн байгуулалтыг дэмжихийг хүсэн хүлээж байна. Та бүхний нөхөр Ши Жиньпинээс ” хэмээн бичжээ.Ши Жиньпиний найдлагаар 1984-1987 онд Хэбэй мужийн Хөдөө аж ахуйн их сургуульд сурч байсан 51 оюутны тал илүү хувь нь төрсөн нутаг Жэндиндээ буцаж ажиллажээ. Тэдгээр оюутнууд одоо тухайн нутгийн хөдөө аж ахуй, ойн аж ахуй зэрэг салбаруудад хүчин зүтгэж, гялалзуулсаар байна.2003 оны 6-р сард, Фүжянь мужийн Линь Дүнмэй охи Жэжян мужийн намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ши Жиньпиний илүүлсэн захидлыг тосжээ. 1994 онд Ши Жиньпин "Хүсэл” төслөөр дамжуулан ядруухан амьдралтай айлын охин Линь Дүнмэйтэй холбогдсон бол тэр цагаас хойш 12 жилийн турш өөрийн цалингаасаа нэг хэсгийг гаргаж, Линь Дүнмэй бага сургуулийн дөрөвдүгээр ангиас их сургууль төгсөх хүртэл нь тусалжээ. Энэ хугацаанд Ши Жиньпин охинд тав удаа захидал бичиж, итгэл зориг, эрч хүчтэй залуу хүн болж, эх орон, нийгэм нийт, эцэг эхдээ тустай хүн болон хүмүүжихийг нь урамшуулжээ. Өдгөө Линь Дүнмэй ажлын байранд гараад 10-аад жил болсон бол жил болгон наанадаж нэг сарын цалингаараа ядуу амьдралтай хүүхдүүдийг дэмжиж, өөртэй нь адилхан улам олон хүүхдүүдэд “Хүсэл” түгээж байна.