Нэхийт гуайн номын өргөө

2023 оны 4-р сарын 24 өдөр

Хүний амьдрал гэж эгээ л цаг улирлын бичиг шиг нүүр хуудас болгонд нь өөрийнхөн ул мөр дурайж байдаг билээ.Энэ жил 75 настай Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошууны тэтгэвэрт гарсан ахмад ажилтан Нэхийт гуай орон нутгийнхаа түүх соёлын тухай олон арвин ном бичиж хэвлүүлэн, үндэсний бүлгэмдэл дэвшилтэд түүчээ болж, орон нутгийнхаа түүх соёлоо түгээн таниулахад хичээнгүйлэн мэрийн зүтгэж иржээ.
Нэхийт гуай 2000 онд тэтгэвэртээ гарсныхаа дараа 2004 оноос хойш орон нутгийн түүх соёлын тухай ном бичжээ. 2006 онд Нэхийт гуайн анхны бүтээл“Адуун чулуу сумны ойллого” уншигч олонтой золгож байсан ба өдгөө “Адуун чулуу”,“Шинэ барга баруун хошууны газрын нэрийн ойллого”, “ Шинэ барга баруун хошууны монгол эм эмнэлэгийн үйлс”зэрэг 30 шилдэг номыг найруулан бичиж уншигч олонд хүргэжээ.
Нэхэйт гуай 2020 оны 4 сард “Адуун чулуу” номын өргөөгөө нээж, 8000 гаруй ном сэтгүүл цуглуулж,олон нийтэд ном унших,ном тайлбарлах, материал хангах гэх зэрэг талаар хангалттай бололцоо олгожээ.Үүний зэрэг настан гуай бас үргэлж орон нутгийн түүх соёлыг сайн мэддэг настан буурал буюу ахмад боловсон хүчинтэй ярилцан сууж материал цуглуулдаг байна.    
  Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонин Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл,Гялбаа

  • Туяа
  • 224
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313