Ши Жиньпин Бразилын Ерөнхийлөгчтэй уулзалт хийлээ

2023 оны 4-р сарын 17 өдөр

 

Өнөөдөр /4 сарын 14/ үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Ардын Их Хурлын ордонд Хятадад айлчилж буй Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силвтай уулзалт хийлээ.
Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва Хятадад айлчилж буйд маш баяртай байгаагаа Ши Жиньпин дарга илэрхийлээд, саяхан өвчний улмаас Хятадад хийх айлчлалаа хойшлуулсанд сэтгэл нэг байгаагаа дахин илэрхийлье. Өнөөдөр таны бүрэн илааршсаныг хараад таны өмнөөс баярлаж байна. Таны бие илааршсан даруйдаа Хятадад айлчилж буй нь та хоёр орны харилцааг дээд хэмжээнд чухалчлан үзэж буйг харуулж байна гэжээ.
Ши Жиньпин онцлохдоо, Хятад Бразил хоёр орон бол дэлхийн бөмбөрцгийн зүүн баруун хоёр хагас дахь хөгжиж буй хамгийн том орнууд бөгөөд шинэ тулгар хөгжиж буй зах зээлийн чухал орнууд аж. Мөн бие биеийнхээ иж бүрэн стратегийн түншүүд бөгөөд өргөн хүрээнд нийтлэг ашиг сонирхолтой юм. Хятад улс Бразил хоорондын харилцааны хөгжлийг стратегийн өндөр түвшинд үзсээр ирсэн бөгөөд Хятад Бразилын харилцааг дипломат харилцааныхаа тэргүүлэх чиглэл болгосоор ирсэн юм.

Эрхэм ерөнхийлөгч та Хятад улсын хуучин найз, Хятад Бразилын найрсаг хамтын ажиллагааг урт хугацааны турш дэмжсээр ирсэн бөгөөд хоёр орны харилцааны хөгжилд чухал түлхэц үзүүлсээр ирсэн юм. Миний бие тантай хамтдаа шинэ эриний Хятад Бразилын харилцааны шинэ ирээдүйг стратегийн өндөр түвшинд удирдаж, хоёр орны ард иргэдэд үр өгөөж өгөхөд бэлэн байна гэжээ.
Тэрээр онцлохдоо, Энэ он бол ХКН-ын 20 дугаар их хурлын үзэл санааг суралцан хэрэгжүүлэх эхний жил юм. ХКН Хятадын ард түмнийг удирдаж, орчин үеийн социалист орныг бүх талаар байгуулж байгаа бөгөөд Хятад маягийн орчин үеийн шинэчлэлээр Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг ахиулж байгаа юм. Шинэ цаг эринд, Хятад улс чансаатай хөгжлийг ахиулах, хөгжлийн шинэ хэв маягийн байгуулалтыг түргэтгэх, дээд түвшний нээлттэй байдлыг ахиулахыг тэргүүн чухал ажил үүрэг болгосон юм. Хятадын энэхүү бодлого нь Бразилыг багтаасан дэлхийн олон орнуудад нандин боломж олгож байгаа юм. Хятад, Бразилын эрүүл тогтвортой харилцааны хөгжил нь бүс нутаг, тэрчлэн дэлхийн энх тайван, тогтвортой байдалд маш чухал ач холбогдолтой юм гэжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn
Хөлөнбуйр өдрийн сонин Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 270
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313