БНХАУ-ын дарга Ши Жиньпин 04-р сарын 11-ний өдөр Өмнөд байлдааны тойрогт ажиллав.
Ши Жиньпин онцлохдоо "ХКН-ын ХХ их хурлын үзэл санаа, шинэ эриний цэрэг армиа хүчирхэгжүүлэх намын үзэл баримтлал, шинэ эриний цэргийн стратегийн үндсэн чиглэлийг тууштай баримталж, цэргийн сорилтыг гүнзгийрүүлж, өөрчлөлт шинэчлэлтийг түргэтгэж, цэрэг армийн орчин үеийн шинэчлэлийн түвшнийг бүх талаар дээшлүүлж, нам болон ард иргэдийн хүлээлгэсэн үүргүүдийг бүрэн биелүүлэх ёстой" гэв.
Ши Жиньпин дарга Өмнөд байлдааны тойргийн тэнгисийн цэргийн байгууллагад ажиллав. Тэрээр халуун алга ташилтын дунд тэнгисийн цэргийн төлөөлөлтэй уулзаж, дурсгалын зураг татуулав. Өмнөд байлдааны тойргийн тэнгисийн цэргийн бүтээн байгуулалтыг харуулсан бичлэг үзэж, холбогдох ажлын тайланг сонсож, ажилд нь өндөр үнэлгээ өгөв.
Эх сурвалж: http://www.solongonews.mn, Хөлөнбуйр өдрийн сонин Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл,Гялбаа