ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 10-ны өдөр Гуандүн мужид ажиллав.
Тэрээр Жаньжян хотод 1986 оны гуравдугаар сард боловсруулсан дэвшилтэт технологийг хөгжүүлэх тухай Үндэсний төлөвлөгөөнд багтсан усан үржлийн өмнөд бааз, Мажан бүсийн Хүгуан суурины мангр ойн бүс, Шюйвэнь гарам, Гуандүнгийн усны нөөцийг үр дүнтэй ашиглах төсөлтэй танилцжээ.
Мөн далайн загас агнуурын орон нутгийн хөгжил, мангр ойг хамгаалах, тээврийн дэд бүтцийг сайжруулах, Гуандүн, Хайнанийн хөгжлийг дэмжих, усны нөөцийг оновчтой хуваарилах талаар саналаа хэлсэн байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйрын өдрийн сонин Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй