Улаан модны бэлчээр

2023 оны 4-р сарын 12 өдөр

Улаан модны бэлчээр нь Их хянган нурууны дунд хэсэгт оршдог.
Нийт 8000 гаруй хавтгай дөрвөлжин км талбай бүхий бэлчээртэй "Улаан мод" уул нуруу, нуур цөөрөм, ой мод, гол мөрөнтэй үзэсгэлэнт нутаг. 
Улаан модны бэлчээрт 562 төрлийн зэрлэг ургамал ургадаг. Үүний дотор 482 төрөл нь тэжээлийн ургамал бөгөөд 73 төрлийг нь эмийн ургамал болгон ашиглах боломжтой. Нэмж хэлэхэд хүний биед ашигтай хүнсний мөөг зэрэг зэрлэг ногоонууд ургадаг.
 Байгалийн баялгийн хосгүй давуу талдаа түшиглэн эндхийн үхэр, хонины мах, сүүн бүтээгдэхүүний жилийн гаралт маш өндөр. Нутгийн бэлчээр нь хятад эмэнд хэргэлдэг төрөл бүрийн эмийн ургамалаар баялаг тул бэлчээрийн хонийг "Эмийн ургамал идэж, рашаан уудаг" хэмээн өндөр үнэлж  борлуулдаг.
Жил бүрийн наймдугаар сард Улаан мод бэлчээрийн тал нутаг баяр баясгалангаар бялхаж, хүүхдүүд баярын хувцас гоёж, дуулж бүжиглэн баяр наадмаа тэмдэглэж, цаг агаар ч тогтуун дулаахан, далай их ургац хурааж авах болтугай хэмээн залбирдаг.
Улаан модны үзэсгэлэнт газрын чухал хэсэг Хар хонины уул нь далайн түвшнээс дээш 1319 метр өндөр оргилд байришдаг. Уулын хад бүтэн жилийн турш ил задгай, нарны туяа, бороо салхинд цохигддог тул голдуу хар өнгөтэй, хонины толгой шиг хачин хэлбэртэй гол оргил нь алсаас дээш өргөгдсөн хар хонины толгой мэт харагдах учраас Хар хонины уул гэж нэрэлжээ.
Энэ сайхан газарт уул толгодоор бүрхэгдэж, битүү ширэнгэн ой мод, гол горхи, халуун рашаан зэрэг ховор байгалийн үзэсгэлэн дунд баавгай, зэрлэг гахай, үнэг, бор гөрөөс зэрэг улаан номонд бичигдсэн ховор амьтадуудтай.
 Хар ямаан уулын зүүн талд сүрлэг босоо хад цохио байдаг бөгөөд ёроолд нь хоёр нууцлаг агуй байдаг——Ямаа агуй нь уулыг бүхэлд нь дайран өнгөрсөн 500 гаруй метр урттай. Агуйн дотор өвлийн улиралд байгалийн жимээр үүссэн мөстлөгүүд өөр өөр хэлбэртэй байдаг. Агуйн уулын цаад энгэр гарах гарцтай. Жил бүрийн өвөл уулын булгийн ус доошоо урсаж аажуухан хөлдөж, давхаргаараа үзэсгэлэнтэй мөсөн хүрхэрээ үүсгэн жуулчдын сонирхолыг ихэд татдаг.
Хар ямаан уулаас эхэлж Хянганы 1-р хурдны зам дагуу үргэлжилсэн Манжийн тосгоны намгархаг тал нь хүмүүсд, аятайхан харагдах юм. Намгархаг тал нь Улаан мод бэлчээрийн экологийн онцлох газар бөгөөд жуулчдын заавал очиж үзэх ёстой байгалийн үзэсгэлэнт газар юм. Хөх тэнгэрийн доор нов ногоон талд таван хошуу мал сүргээрээ налайн, усны шувууд, ховор амьтад тааваараа тохинож, намгархаг газрын бэлчээртэй үргэлжлэн зэрэгцэн оршидог. Борооны дараа намгархаг талд очивол алс холын уулс яг л үлгэрийн оронд байгаа мэт давхар үүл, манангаар бүрхэгддэг. Ногоон уулс, цэнгэг усанд умбаж, бэлчээрийн анхилуун үнэрээр амьсгалж, эрх чөлөөтэй амьсгалаар тэнгэрийн үүлсийг ширтэж, хотын хөл хөдөлгөөн эндээс замхарч, хорвоо ертөнц тэр чигтээ амар амгаланг мэдрүүлдэг.
Эх сурвалж: Хянган өдрийн сонин, Хөлөнбуйр өдрийн сонин Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 305
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313