Хятад, Франц, Европын холбоо гурван талт уулзалт хийлээ

2023 оны 4-р сарын 7 өдөр


4-р сарын 6-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Ардын их хурлын ордонд Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Европын комиссын дарга Урсула фон дер Лейен нартай Хятад, Франц, Европын холбооны гурван талт уулзалт хийлээ.
Ши Жиньпин онцлохдоо, Хятад, Европ хоёр тал өргөн их нийтлэг ашиг сонирхолтой, хамтын ажиллагаа нь өрсөлдөөнөөс илүү, нийтлэг ойлголт нь санал зөрөлдөөнөөс илүү байдаг. Өнөөгийн байдлаар олон улсын байдал ээдрээ төвөгтэй, байнга өөрчлөгдөж байна. Хятад, Европын холбоо харилцан хүндэтгэсэн, улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, яриа хэлцэл, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамтаар хамгаалж, хамтын хөгжил цэцэглэлтийг дэмжин, дэлхийн чанартай сорилтуудыг хамтдаа зохицуулах ёстой. Энэ он бол Хятад Европын холбооны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байна. Европын холбоотой хамтаар чармайж, Хятад, Европын холбооны харилцааны хөгжлийн ерөнхий чиг хандлага, олон давхаргын хэлхээ холбоог бүх талаар сэргээж, олон салбаруудын харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэн, Хятад Европын харилцааны хөгжил, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг шинэ эрч хүчээр сэлбэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.
Урсула фон дер Лейен хэлэхдээ, Европын тал Хятадын түүх соёлыг хүндэтгэдэг. ЕХ, Хятад хоёр тал илэн далангүй, бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлж, хоёр талын  харилцааны тогтвортой хөгжлийг хадгалах нь Европын энх тайван, тогтвортой байдалд чухал ач холбогдолтой юм. ЕХ болон Хятад улс бол бие биенийхээ худалдааны чухал түнш бөгөөд эдийн засаг нь харилцан уялдаа холбоотой, Хятадаас "салах" нь ЕХ-ны ашиг сонирхолд нийцэхгүй бөгөөд ЕХ-ны стратегийн сонголт биш. Хятадын талтай ЕХ-Хятадын эдийн засаг худалдааны дээд түвшний яриа хэлэлцээг дахин эхлүүлж, Европын холбоо, Хятадын эдийн засаг худалдааны харилцааны тогтвортой, тэнцвэртэй хөгжлийг ахиулж, харилцан ашигтай, хамтдаа үр дүнд хүрэхийг ЕХ-ны тал хүсэж байна. Хятадын тал “Биологийн олон янз байдлын конвенц”-д оролцконвенц”-д оролцогч талуудын 15-р бага хурлыг амжилттай зохион байгуулсанд Европын тал баяр хүргэж байгаа бөгөөд Хятад улс нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах талаарх хүчин чармайлтыг өндрөөр үнэлж байна. Түүнчлэн Хятад улстай харилцаа холбоо, зохицуулалтаа бэхжүүлж, дэлхийн чанартай сорилтуудыг даван туулж, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг дэмжихийн тулд хамтдаа хичээн ажиллана гэдэгт найдаж байна гэжээ.  
Макрон хэлэхдээ, өнөөгийн дэлхий ертөнц тодорхойгүй зүйлсээр дүүрэн байгаа тул ЕХ болон Хятад улс харилцан хүндэтгэсэн, эерэг байр сууриар, яриа хэлэлцээ, солилцоогоо бэхжүүлэх шаардлагатай байна. Хоёр тал "салгах, таслах "-ын урхинд автахгүйгээр, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагаа явуулж, цаг уурын өөрчлөлт зэрэг дэлхийн тулгамдсан сорилтуудыг хамтаар шийдвэрлэж, Европын холбоо, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй гүнзгийрүүлэх ёстой юм гэжээ.
Гурван удирдагч Украины хямралын талаар санал солилцов. Урсула фон дер Лейен, Макрон нар Европын талын байр суурийг танилцуулаад, Хятад улс нь Украины хямралыг үүсгэгч биш, харин Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах талаар гаргасан Хятадын хүчин чармайлтыг Европын тал өндрөөр үнэлж байна. Мөн Хятад улс илүү чухал үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна. Хятад улстай хамтран ажиллаж, энх тайванаар асуудлыг зохицуулах арга зам эрэлхийлэхэд бэлэн байна гэдгээ илэрхийлжээ.  
Ши Жиньпин, Украины асуудлаарх Хятадын байр суурь бол энх тайван, яриа хэлэлцээг дэмжинэ. Тэвчээртэй, ухаалаг байж, энхийн хэлэлцээ хийх нөхцөлийг хамтаар бүрдүүлэхийг Хятад улс 

талуудад уриалж байна. Өнөөгийн тулгамдсан ажил бол дайныг зогсоох явдал юм, харин гал дээр тос нэмж, асуудлыг хүндрүүлэхийг эсэргүүцнэ. Украины хямрал нь Хятад, Европ хоорондын асуудал биш. Хятад улс энх тайван, яриа хэлэлцээгээр асуудлыг зохицуулах талаар үргэлжлэн идэвхтэй үүрэг гүйцэтгэх бөгөөд ЕХ-ны урт хугацааны үндсэн ашиг сонирхлыг дэмжих болно. Түүнчлэн Украины хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэх арга зам, төсөл төлөвлөгөө дурдаж, тэнцвэртэй, үр дүнтэй, тогтвортой Европын аюулгүй байдлын тогтолцоог бий болгохыг дэмжиж ажиллана хэмээн онцолжээ.

Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 309
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313