Ханш нээх өдөр ичигсэд хөдөлж, амьд бие сэргэдэг. Эрт дээр Цүн Чиүгийн үеэс манай Хятад улсад ханш нээх өдрийг гэгээн тунгалаг сайн өдөр хэмээн билэгшээж өвөг дээдсийнхээ шарил, онгоныг хүндэтгэн тахидаг заншилтай байсныг түүх сударт тэмдэглэн үлдээжээ. Ханшны өдөр хүмүүс өглөө эртлэн тахилгад өргөх бэлтгэлээ хийж, шарил онгонд шороо нэмэж, тахилгаан өргөн шатааж мөргөдөг. Дээр үед хүйтэн хоолны өдөр гэж байсан бөгөөд ханшны өмнө өдөр нь хүмүүс гал асааж, утаа гаргаж болохгүй, зөвхөн хүйтэн хоол иддэг заншилтай байсан тул “ Хүйтэн хоолны өдөр” гэж нэрэлжээ. Хэдэн мянган жилийн турш хүмүүс өвөг дээдсийнхээ шарил, онгонд шороо нэмэх дүүжин наадах, тэвэг өшиглөх, салхинд гарах зэрэг үйл ажиллагаан аажмаар зан заншил болж, уламжлалт дурсгалын өдрийн нэг болж хувирсан юм. “ Ханш” гэдэг монгол үг нь “ Хүйтэн хоол” \ 寒食\ гэдэг хятад үгнээс зээлсэн үг ажээ.
Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонин Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл