Дариймаа: Ардын дуугаас өвлөсөн яруу эгшиглэн миний амьдралын гэрэл гэгээ

2023 оны 3-р сарын 28 өдөр

Хүн төрөлхтөний өв соёл нь ард түмнээрээ дамжин өвлөн уламжлагдаж, хорин нэгдүгээр зууны босгыг даван туулжээ. Аль нэгэн цаг үеийн уран бүтээл ч гэсэн тухайн цаг үеийнхээ амьдрал ахуй, соёл иргэншил, зан үйлээ тээж олон зууныг дамждаг. Харин үүний дундаас ардын дууг эхэнд тавин дурдаж болох юм. Ардын дуу болгонд өөрийн гэх нутаг ус, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх нууц хүч бий.
Өнөөдрийн сурвалжлагаар хэдэн үеэрээ ардын дуучин явсан, одоо Эвэнки хошууны “Алтан бэхлэг” Ардын урлагын бүлгэмд дуулж яваа Дариймаа ахмадыг урин залж, ардын дуугаас эрч хүч авч, амжилтын дөрөө жийсэн түүний амьдралын тухай та нартайгаа хуваалцхыг     хүслээ. 
— “Би бараг л ухаан суусан л цагаасаа эхлэн Буриад дуутай найзалсан. Хөгшин өвөг, өвөг, аав минь бүгд л ардын дуучин явсан хүмүүсээ. Мөн ч тухайн цагтаан сайхан ч дуулдаг хүмүүс байсан юм. Удам дамжсан ардын дуучин гэр бүлийнхээ энэ нөлөөгөөр Буриад дууны өлгийгөөр бүүвэйлэгдэн сэтгэлийн тэнхээгээн авч өссөн би. Одоо цээжинд минь хэдэн Буриад ардын дуу минь нялхарч байдгыг би тоолж ч үзээгүй” хэмээн Дариймаа гуай учиртайхан өгүүлнэ.
 Буриад зоны өв соёлын баян тансаг нь өөрийн эрхгүй гайхалтай. Дариймаа гуай Буриад ёс заншилаа бүрэн дүүрэн өвлөж яваа нэгэн. Одоогийн дуулагдаж байгаа Буриад ардын дууны олонхи нь түүний аав Лхамжавын Балжинням гуайн эмхэтгэж үлдээсэн ардын дуунууд ажээ.
Олон талын нөхцөл шалтгаанаас болж, ардын дууны биет бус соёлын өвийн уламжлагч болж чадаагүй ч олон алдартангууд түүнийг улсын зэрэглэлийн биет бус соёлын өвийн уламжлагч болох хүн шүү дээ хэмээн үнэлдэг нь түүний олон түмнээс хүндлэн дүгнэж байгаа хамгийн эрхэм хүндэтгэл болох ажээ.
Тэр Бээжин, Хөххот гээд аль ч газраас ардын дууны цуглуулга эмхэтгэл хийх гэж ирсэн оюутан, ардын дуучин, мэргэжлийн хүмүүсийг алийг нь ч дотночилон урьж, уриалгаар мэддэг чаддаг бүхнээ харамгүй зааж өгч байдаг нь хүндэтгэлтэй!
Дариймаа гуай 1963 оны 5 сарын 19-ны өдөр Эвэнки хошууны Шинэхэн зүүн сумны Үйтгэн гацааны Лэглүүд Хэвтүүд халтай Ламжавын Балжиннямын хоёрдугаар охин нь болж заяасан.
— Миний өвөг аав, аав уртын дуу дуулах дуртай. Би одоо болтол бас уртын дуугаа дуулж байгаа. Арван настай байсан тэр жилийн нэгэн сайхан өглөө өндөр өвөөтэйгөө унтаж байхад миний өвөө ирээд “Нарны гарах зүг наймхан цэцэрлэг” гэж Бэхлэгийн дууг дуулж өгснөөс хойш сэтгэлд минь үүрд хоногшин үлдэж, би ардын дууны ид шидийг таньж олон ч ардын дууг хайрлан дуулах болсон юм. Намайг бага байхад аав минь өдөр бүр Нүмаа багштай ардын дууны цуглуулга хийж явдаг байсан. Тэр үед би их гайхдаг байлаа. Юунд адуундаа явахгүй дуу дуу гээд л явж байгаа юм бол? гэж боддог байсан. Одоо бодход аавын минь дуулж, эмхэтгэж байсан дуунууд нь Буриад ардын дууг сурч дуулхад онц их тус болж байгаа юм байна. Би адуу малаа өнөр үржүүлэх, үр хүүхдээ хүний зэрэгтээ өсгөх юмсан гэж чармайж л явсаар нэг мэдхэд л нас минь талийж явна даа гэлээ.
Ардын дуугаа гэх халуун сэтгэлийнхэн гал унтраагүй, амьдралд хайртай гэх сэтгэлийнхэн оч бадамлаж байгаа түүнийг харахаар залуу хүнээс ч эрч хүчтэй санагдах юм.
Түүний аав нь Буриад “Ууцын дуу”-ны хорин нэгэн бадгыг бүгдийг нь дуулж чаддаг бөгөөд “Бэхлэгийн дуу”-ны далаад бадгыг бүгдийг нь мэддэг байсныг нь сонсхоор ямар их цээж сайтай хүн байсан буй? гэж гайхмаар. Дариймаа гуайн хоолой яруу тунгалаг, сэтгэлд хүрэм сайхан дуулдаг байгалиас заяасан хэлхийн аргагүй сайн дуучин юм. Бас нэг гайхалтай нь Дариймаа гуай одоо болтол морио унаж дуугаа дуулж явна. Арав хүрээгүй байхдаа битүү жолоогоороо дөрөө хийгээд л мориндоо арай гэж мордож байсан Дариймаа гуай тавь гаруй жил морь унаж байх бөгөөд өвчин хуучингүйн морь унасны сайн байх нь лавтай юмаа!
Амьдралыг элгэндээ тэврэн хайрладаг хүнд амьдрал бас олон сайхан бэлэг шагнадаг юмсанжээ.
Түүний дуулж яваа ардын дуунаас цухас дуридвал: Эвэнки хошууны Шинэхэн зүүн сумны “3·8”-ын Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг олсон баярын өдрөө бэлэглэх дууны уралдаанд шилдэг байр, Хөлөнбуйр хотын анхдугаар удаагийн “Хайрын хэлхээ” хундагт багачууд хүүхдийн хувцас заслын урлах уралдаанд “Содон бүсгүй оёдолчин”, 2016 оны “Мөнгөн холбоо ”Буриад ардын дууны мөрийцөөнд шилдэг дуучин, гуравдах удаагийн Хятад, Орос улсын дууны туршлага солилцох уулзалтанд хүндэт зочноор уригдаж байсан бөгөөд Монгол улсын Дорнод аймгаас түүнд хун гаралтай буриад зоны уламжилж ирсэн зан заншилыг түгээн дэлгэрүүлэлж, өсвөрийн залуучуудад өвлөх эрхэм үйлд бурхнаас заяасан авъяас билэг, сэтгэл зүрхээ зориулан буй хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэн талархалын бичиг гардуулжээ. 2016 онд  Оросын Иркутск хотод болсон олон улсын “Алтаргана” наадмын дууны уралдаанд шилдэг байрын шагнал зэрэг олон шагналыг хүртсэн. Хятад улсын урлаг судалгааны хүрээлэнгийн алдарт дуу хөгжмийн эрдэмтэн Чяо жан жүн түүний Буриад уламжлалт хуримын ёслолд дуулах “Ууцын дуу”,“Бэхлэгийн дуу”,“Наргианы дуу”,“Ёхорын дуу” зэрэг дуунууд нь Хятад улсын Нийгмийн шинжлэх ухааны суурь мөнгөний голдлогот төрөл зүйл болох “Хятад улсын дуу хөгжмийн газар зүй”(12AD004)-гийн монгол үндэстэн уламжлалт дууны гарчигт сонгон оруулж, бичлэгийг шингээж, өнө үүрдийн сонгодог хадгаламж болгосон байна.
2020 оно 1-р сарын 4-ний өдөр тэр урилгаар Төвийн үндэстний их сургуулийн бүжгийн дээд сургуульд очиж, тэд нарын онц урьсан тусгай мэргэжилтэн болох Оросын холбооны Буриад улсын бүжигчин Аюушшүр багшийн ардын бүжгийн туршлага солилцох үйл ажиллагаанд бөгөөд Монгол улсын Дорнод аймгаас түүнд хун гаралтай буриад зоны уламжилж ирсэн зан заншилыг түгээн дэлгэрүүлэлж, өсвөрийн залуучуудад өвлөх эрхэм үйлд бурхнаас заяасан авъяас билэг, сэтгэл зүрхээ зориулан буй хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэн талархалын бичиг гардуулжээ. 2016 онд  Оросын Иркутск хотод болсон олон улсын “Алтаргана” наадмын дууны уралдаанд шилдэг байрын шагнал зэрэг олон шагналыг хүртсэн. Хятад улсын урлаг судалгааны хүрээлэнгийн алдарт дуу хөгжмийн эрдэмтэн Чяо жан жүн түүний Буриад уламжлалт хуримын ёслолд дуулах “Ууцын дуу”,“Бэхлэгийн дуу”,“Наргианы дуу”,“Ёхорын дуу” зэрэг дуунууд нь Хятад улсын Нийгмийн шинжлэх ухааны суурь мөнгөний голдлогот төрөл зүйл болох “Хятад улсын дуу хөгжмийн газар зүй”(12AD004)-гийн монгол үндэстэн уламжлалт дууны гарчигт сонгон оруулж, бичлэгийг шингээж, өнө үүрдийн сонгодог хадгаламж болгосон байна.
2020 оно 1-р сарын 4-ний өдөр тэр урилгаар Төвийн үндэстний их сургуулийн бүжгийн дээд сургуульд очиж, тэд нарын онц урьсан тусгай мэргэжилтэн болох Оросын холбооны Буриад улсын бүжигчин Аюушшүр багшийн ардын бүжгийн туршлага солилцох үйл ажиллагаанд Буриад ардын дуугаан дуулж, Төвийн үндэстний их сургуулийн умардын цөөн тоот үндэстний ардын урлагийн хичээлийн танхимд оруулах үйл ажиллагаанд хувь нэмэр хүчин зүтгэлээ үзүүлэн, Төвийн үндэстний их сургуулийн багш сурагчдын өндөр үнэлгээг хүртсэн билээ.
Орон нутгаасаа эхлээд улсын гадаад дотоодын, ардын дуугаан түгээн дэлгэрүүлэх ажилд хэдэн үеэрээ өөрийн гэсэн хувь нэмрээ үзүүлсэн нь зөвхөн Буриад ястны түүхэнд ул үлдээхээр зогсохгүй, бүх хүн төрлөхтний соёлын их санд тусал нэмэрлэсэн зүтгэл болон үлдэх ёстой юм.
Яруу уянгалаг, цэцэн тунгалаг хоолойтой түүний дуулсан ардын дуу бүхнийг өөрийн гэх хэв намбаатай болхоор бусад ардын дуучдаас илүү их өв соёлын дархадын эгнээнд алхаж явна.
— Ардын дуугаа дуулж л байх болно. Судалгаа хийсэн хүмүүсд өөрийн чадлаараа тусалж ч байх болно. Морио унасаар л байх болно гэж жарын давааг давж байгаа хүнд  биш, харин арван хэдтэй жаахан хүүхэнд байх эрч зориг эрчилсэн яриагаар сурвалжлагаа өндөрлүүлэн мориндоо морьдоод хонио эргүүлхээр давхисан Дариймаа гуайн араас харан их удаан бодож суулаа. … хүн итгэл зоригтой байхад хахир өвлийн хүйтэнд ч хадан дээр цэцэг дэлгэрнэ гэдэгт итгэлээ.

  • Туяа
  • 309
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313