Манжуур боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг 1000 удаа зорчжээ

2023 оны 3-р сарын 23 өдөр

Хятадын Харбины төмөр замын товчоо "3 сарын 21-ний байдлаар энэ онд  Манжуурын төмөр замын боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг 1020 удаа нэвтэрч,  108,772 чингэлэг тээвэрлэсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 90 галт тэрэг, 19,738 чингэлгээр нэмэгдэж, 9.68  ба 22.17 хувиар өссөн үзүүлэлт" гэж мэдээллээ.  
2023 он гарснаас хойш тус боомтоор Хятад-Европын галт тэрэг өдөрт дунджаар 12.7 удаа зорчиж, олон улсын аж үйлдвэрийн ханган нийлүүлэлтийн сүлжээг тогтворжуулж, Ази-Европын ложистикийн сувгийг жигдрүүлэхэд  хувь нэмэр оруулжээ.
Гаалийн бүртгэлийг шуурхайлахын тулд Манжуурын төмөр замын боомт хилийн шалган нэвтрүүлэх, гаалийн газар зэрэг  салбартай нягт хамтран ажиллаж, Хятад-Европын галт тэрэгний ногоон гарц, 24 цагийн үйлчилгээний цонх нээжээ. Үүний зэрэгцээ зохион байгуулалтаа боловсронгуй болгож, галт тэрэг хүлээн авах, хөдлөх, саатах хугацааг богиносгож,  аюулгүй, эмх цэгцтэй ажиллагааг сайжруулж байна.
Түүнчлэн Хятад, Оросын өртөөний дарга нарын яриа хэлэлцээний механизмыг ашиглаж, гаалийн бүрдүүлэлтэд гарч болох олон асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэж,  дамжин өнгөрөх ачааны хэмжээг нэмэгдүүлж, гаалиар нэвтрүүлэх хүчин чадавхыг улам нэмэгдүүлэхийн тулд Манжуурын төмөр замын боомт хичээн ажиллаж байна.

Эх сурвалж: https://mongol.cri.cn Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 288
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313