14 дэх сонгуулийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын /БХАТИХ/ анхдугаар чуулганаар төлөөлөгчид “Ши Жиньпинийг БНХАУ-ын дарга болон Төв хорооны Цэргийн төв зөвлөлийн даргаар санал нэгтэй сонголоо.
Ши Жиньпин Бээжин хотын Ардын их танхимд Үндсэн хуульд үнэнч байхаа олон нийтийн өмнө тангарагласан байна.
Мөн 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны даргаар Жао Лэжи, БНХАУ-ын дэд даргаар Хань Жэн нар сонгогджээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй