3 сарын 4-ний өдрийн 15 цагт УТЗЗ-ийн 14 дэх удаагийн БХХ-ны анхдугаар чуулган Бээжингийн АИХ-ын ордонд нээлтээ хийлээ. Хуралд ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин болон нам, төрийн бусад удирдагчид оролцов.
УТЗЗ-ийн 13 дэх удаагийн БХХ-ны дарга Ван Ян УТЗЗ-ийн 13 дэх удаагийн БХХ-ны Байнгын хорооны нэрийн өмнөөс ажлын тайланг илтгэсэн юм. Ван Ян хэлэхдээ, ХКН-ын 15-р их хурал хүртэлх таван жил бол ер бусын таван жил болно. Нөхөр Ши Жиньпингээр төв болгосон ХКН-ын төв хороо Хятадын ард түмнийг эв нэгтэй дайчлан олон улсын будлиантай байдал болон төрөл бүрийн эрсдэлийг даван гарч чинээлэг нийгмийг товлосон хугацаанд нь бүх талаар байгуулж, нэгдүгээр зуун жилийн тэмцлийн харалтаа биелүүлэн, нам төрийн үйл хэрэгт олны анхаарлыг татсан чухал амжилт олж, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлэх түүхэн үйл явцад орсон байна. Ван Ян 7 талаар УТЗЗ-ийн 13 дэх удаагийн БХХ-ны ажлыг тайлагнаж, хойшдын ажлын талаар санал санаачилга дэвшүүлсэн байна.
Уг хурал 7 хоног үргэлжилж, 3-р сарны 11-ний үдээс хойш өндөрлөнө. Тус хурлаар УТЗЗ-ийн БХХ-ны ажлыг тайлан, санал дэвшүүлсэн ажлын байдлын тайланг хянан хэлэлцэж, 14 дэх сонгуулийн Бүх Хятадын АТИХ-д сул оролцон засгийн газар болон бусад холбогдох ажлын тайланг хэлэлцэх юм. Мөн УТЗЗ-ийн дүрэмд өөрчлөлт оруулах төслийг хянан хэлэлцэж, УТЗЗ-ийн 14 дэх удаагийн БХХ-ны дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, байнгын хорооны гишүүдийг сонгох ажээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа