Энэ сарын 27-ны өдөр ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошууны Архашаат хилийн боомтын зорчигч,тээврийн үйлчилгээ албан ёсоор сэргэж, эхний ээлжийн хилээр нэвтрэх гадаадын иргэд гааль, боомтын шалгалт хяналтаа дуусгаж, саадгүй хилээр нэвтэрсэн байна.
Зорчигч тээвэрлэлтийг сэргээсний дараа Архашаат хилийн боомт нь олон төрлийн хамтарсан хяналт шалгалтынын салбартай идэвхтэй харилцаж, Гадаадын иргэн харъяатын газрын ажлын хүчийг нарийн зохицуулж, хяналт шалгалтын бүх дамжилгыг нээж, хяналт шалгалтын үр дүнгийг нэмэгдүүлж, хилээр орж гарах зорчигчдыг саадгүй нэвтрүүлэв.
Гадаадын иргэнээс: "1150 гаруй хоногийн дараа би гэр бүлээрээ Хятад улсад дахин ирлээ. Бүх зүйл танил дасал байна. Гаалийн бүрдүүлэлт маш хурдан байлаа.Хятадын Гадаадын иргэн харъяатын албаны цагдаа нарт баярлалаа" гэжээ.
Архашаат хилийн шалган нэвтрүүлэх газар нь Гадаадын иргэн харъяатын албаны үүргийг гүйцэтгэж, хилийн хяналт шалгалтын удирдлагын үйлчилгээний арга хэмжээг цаашид тохируулан оновчтой болгож, хилээр орох гарах дэг журмыг бүрэн ханган, орон нутгийн эдийн засгийг өндөр чанартай хөгжүүлхэд санаачилгатай ажиллаж, "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтад хилийн хяналт шалгалтыг хүчирхэг болгож байна.
Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонин Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа