Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин энэ сарын 27-ны ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 52-р чуулган хоёрдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 4-ний өдрүүдэд Швейцарын Женевт болох бөгөөд Хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 2-ны өдрүүдэд дээд зэрэглэлийн чуулганыг зохионо. Хятадын ГХЯ-ны сайд Чинь Ган хоёрдугаар сарын 27-нд ведио илтгэл тавина гэжээ.
Тэрээр хэлэхдээ, бид Хятад улсын хүний эрхийн хөгжлийн замналаар замнах бөгөөд дэлхийн хүний эрхийн засаглалд идэвхтэй оролцон, Хятад улсын хүний эрхийн үйлсэд түүхийн амжилт тогтоохын төлөө зүтгэнэ гэжээ.
Хүний эрхийн зөвлөл бол талуудын хүний эрхийн асуудлаар бүтээлч яриа өрнүүлэн хамтран ажиллах чухал индэр юм гэж Мао Нин онцоллоо.
Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр өдрийн сонин, Содбилэг,Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй