Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 20 гаруй хувийг дотоодоосоо хангаж байна

2018 оны 2-р сарын 21 өдөр
 \"\"Дорнод аймаг өнгөрсөн онд 12.4 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүнийхээ 21 хувийг хангажээ. Тухайлбал, мах махан бүтээгдэхүүний нийт хэрэгцээг 100 хувь, сүү сүүн бүтээгдэхүүний 76 хувийг, гурилан бүтээгдэхүүний 23 хувийг, хүнсний ногооныхоо 16.5, өндөгний 48.1 хувь, гурилны хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангаж байгаа юм.

Энэ онд эдгээр үзүүлэлтийг нэмэгдүүлэхээр хэд хэдэн ажил төлөвлөөд байна гэж тус аймгийн ХХААГ-аас мэдээллээ. Тухайлбал, Баяндун, Баянтүмэн зэрэг 6 суманд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах, оёдол арьс ширэн эдлэл, гутал үйлдвэрлэгчдээ “Бизнес аялал” хамруулах, “Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөн”, “Тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн” зохион байгуулах гэхчлэн томоохон ажлууд төлөвлөжээ.
  • Отгонтуяа
  • 664
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313