02-р сарын 19 бол Төвдийн тооллын 12-р сарын 29-ний өдөр юм. Мөн жил бүрийн "Гуту" болно. Төвдийн гэр бүлүүд "Гуту" (Төвдийн шинэ жилийг угтахын тулд як махтай шөл, радиш, сүүтэй цагаан идээ зэргээр хийсэн хоол) идэж, Төвдийн тооллын Цагаан сараа угтдаг байна.
Дэлхийн хамгийн өндөрт орших Наку хотын Шуанху дүүргээс нүүж ирсэн Ши Сю Цэрингийн гэр бүл Брахмапутра голын эрэгт орших Шаньнань хотын Гонгар дүүргийн Сенбури суурьшлын газар луу нүүснийхээ дараа анхны "Гуту" шөнийг эхлүүлжээ. Гэр бүлээрээ уламжлалт ёс заншлын дагуу "Гуту" хоол идэж, ирэх онд амар амгалан, аз жаргалын төлөө залбирдаг байна. Хоолны хооронд хүүхдүүд асуулт хариултын зурвас авч, гэр бүлийнхэнтэйгээ хамт хөөрөлддөг байна.
Ши Сю Цэрингийн төрсөн нутаг Шуанху шянь нь дунджаар 5000 гаруй метрийн өндөртэй. 2022 оны 07-р сард Төвд шуанху шяний нүүлгэх 2-р багцыг хэрэгжүүлж, Ши Сю Цэрингийн гэр бүл Брахмапутра голын хөндийд 3600 метрийн өндөрт суурьшсан байна.
Эх сурвалж: http://www.solongonews.mn
Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй