БХАТИХ-ын анхдугаар чуулган болон УТЗЗ-ийн 14-р сонгуулийн хорооны анхдугаар чуулган 2023 оны гуравдугаар сарын 4-5-ны өдрүүдэд Бээжин хотод эхлэнэ. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны ерөнхий алба болон Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн бүх Хятадын хорооны ерөнхий газраас өнөөдөр хоёр чуулганыг дотоодын болон олон улсын сэтгүүлчдэд сурвалжлах урилга өгчээ. Хоёр чуулган нээлттэй, ил тод байх үзэл санаагаа үргэлжлүүлж, дотооод гадаадын сэтгүүлчдийн сурвалжлан мэдээллэх ажлыг дэмжин бүхий л нөхцлөөр хангах юм байна. Сэтгүүлчид газар дээрээс нь шууд нэвтрүүлэг дамжуулах, онлайн, видео сурвалжлага бэлтгэх, мөн текст мэдээ нийтлэх зэргээр бүх талын боломж нөхцөл нь нээлттэй юм байна.
Гадаадын сэтгүүлчид хоёр чуулганы Хэвлэл мэдээллийн төвд хандан хүсэлт гаргах ба бүртгэл 2023 оны хоёрдугаар сарын 22 хүртэл бүртгэл явагдах юм байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй