2023 оны 2 сарын 9-нд Хятадын аврах багийнхан Туркийн Хатейд аврах ажилд оролцож байна.
Туркт 02-р сарын 06-нд 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж, улмаар олон иргэд амь эрсдэж, эд хөрөнгийн асар их гарз хохирол учраад байна. Үүнтэй холбогдуулан Хятадын засгийн газар гамшигаас аврах багийг нэн даруй Турк руу илгээв. Орон нутгийн цагаар 02-р сарын 08-ны өдрийн 4:30 цагт Туркийн Аданагийн онгоцны буудалд 82 хүний бүрэлдэхүүнтэй Хятадын аврах багийнхан ирсэн байна. 02-р 08-ны өдрийн 13:30 цагт Хятадын аврах багийнхан газар хөдлөлтийн хамгийн хүнд цохилттой бүс болох Хатей мужийн Хатей хотод очилоо.
Эх сурвалж: http://www.solongonews.mn Хөлөн-буйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй