2-р сарын 3-ны өдөр болсон Хөлөн-буйр хотын Толиот бөхийн ээлжит барилдааны анхны талбай болох Шинэ барга зүүн хошууны "Мөнгөн барга" цагаан сарын бөхийн барилдаанд Хөлөн-буйр хотын малжих дөрвөн хошуу, Шилийн гол аймаг, Улаанхад хотоос ирсэн 256 хүчит бөх зодоглож, Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошууны Санчир түрүүлжээ.
Хөлөн-буйр хотын толиот бөхийн ээлжит барилдааны хоёрдугаар талбай болох Шинэ барга баруун хошууны цагаан сарын бөхийн барилдаанд, Хөлөн-буйр хотын малжих дөрвөн хошуу, Шилийн гол аймаг, Улаанхад хотын 256 хүчит бөх зодоглож, Шинэ барга баруун хошууны Содбилэг түрүүлэв.
Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа