Дорнод аймгийн сагсан бөмбөгийн “Өвлийн лиг” энэ сарын 10-наас эхэлж, тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Тус лигийг Дорнод аймгийн сагсан бөмбөгийн хөгжил холбоо 2015 оноос хойш жил бүр зохион байгуулж байгаа юм.
Энэ жилийн тухайд эрэгтэй 6, эмэгтэй 5 баг оролцож байна. Тухайлбал, Дорнод их сургуулийн “Акулууд”, Дорнод Нийтийн аж ахуй ОНӨААТҮГ-ын “Heros”, “Элтрүүд” ХХК-ийн “Элтрүүд” баг, “Мэнэн агро” компанийн “Маршал”, ДБЭХС ТӨХК-ийн “Эрчим”, “Цагаан сор” компанийн “Цагаан сор” багууд оролцож байна.
Одоогийн байдлаар Дорнод нийтийн аж ахуйн “Heros”, ДБЭХС ТӨХК-ийн “Эрчим” багууд гурван хожилтойгоор лигийг тэргүүлж байгаа аж.